Хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч нарт үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч нарт үүрэг өглөө

Хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч нарт үүрэг өглөө

Хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч нарт үүрэг өглөө

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө.

Улсын хэмжээнд 59 аж ахуйн нэгж байгууллага 966 том, дунд болон бага оврын тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтойгоор 71 чиглэлд үйлчилгээ үзүүлж буй юм. Аж ахуйн нэгжүүд энэ оны эхний найман сарын байдлаар давхардсан тоогоор 1 сая 612 мянга 800 иргэнд үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлт аж. 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс хот хооронд тээвэрлэлт гүйцэтгэдэг 754 том оврын автобусыг техникийн хяналтын ээлжит үзлэгт хамруулаад байгааг аж ахуйн нэгжүүд АТҮТ-өөс эдгээр аж ахуйн нэгжүүдийг осол саатлаас урьдчилан сэргийлэх, техникийн түргэн тусламжийг бэлэн байлгаж, уялдаа холбоог сайжруулах, тээврийн хэрэгсэл бүрийг хар хайрцагтай болгох зэрэг хэд хэдэн үүрэг өгсөн юм.

Э.АРИУН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж