Итали болон Польшийн шигшээ багууд оноо хуваалаа

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Итали болон Польшийн шигшээ багууд оноо хуваалаа

Итали болон Польшийн шигшээ багууд оноо хуваалаа
football

Өнгөрсөн зун болсон ДАШТ-нд оролцож чадаагүй Италийн шигшээ баг Үндэстнүүдийн лигийн хүрээнд эхний тоглолтоо Польш улсын шигшээ багтай Болонья хотын “Ренато Даль-Ара” цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авч тоглолоо. Дасгалжуулагч Р.Манчинигээр удирдуулсан Италийн шигшээ баг эхний гоолыг алдаж эвгүй байдалд орсон ч хоёрдугаар хагаст Челси клубт данстай Жоржиньо 11 метрийн  торгуулийн цохилтоор гоол оруулж шигшээ багаа хожигдлоос аварч чадлаа. Хоёр баг 1-1 харьцаатай тэнцсэнээр А лигийн III хэсэгт хоёр баг оноо хуваасан байна.

  • Итали 1-1 Польш (гоол, Жоржиньо 78’ пен, П.Зельнский 40’)

ИТАЛИ: Ж.Доннрумма, Д.Заппакоста, Л.Бонуччи, Ж.Кьеллини, Г.Жаглиардини, Жоржиньо, Л.Пеллегрини (Ж.Бонавентура 46’), Ф.Бернардесчи, М.Балотелли (А.Белотти 62’), Л.Инсинье (Ф.Чиеса 71’)

ПОЛЬШ: Л.Фабьянсьски, Б.Берешиньский, К.Глик, Я.Беднарек, А.Реца, Р.Курзава, Г.Крыховяк, М.Клих (Д.Шиманьский 56’), Я.Блащиковский (Р.Пьетрзак 80’), П.Зельнский (К.Линетти 66’), Р.Левандовский

ОРОСЫН ШИГШЭЭ ӨНГӨТЭЙ БАЙНА

football

Урьд шөнө В лигт нэг тоглолт боллоо. В лигийн II хэсэгт багтсан Турк болон Оросын шигшээ багууд эхний тоглолтоо хийлээ. Дэлхийн аваргад амжилттай тоглосон С.Черчесовын шавь нар Турк улсын шигшээ багийг талбай дээр нь буулгаж авч эхний гурван оноогоо авлаа. В лигийн II хэсэгт Швед, Турк болон Оросын шигшээ багууд багтсан.

  • Турк 1-2 Орос (гоол: Д.Черышев 13’, А.Зюба 49’, С.Азиз 41’)

ТУРК: С.Киринтилы, Х.Калдырым, Ш.Озбайраклы, С.Азиз (К.Айхан 46’), Ч.Сёюнжю, О.Йокушлу, М.Топал (Ю.Маллы 71’), Х.Чалханоглу, Ю.Языжи (О.Озвьякул 57’), Ч.Ундер, Ж.Тосун

ОРОС: А.Лунев, Ф.Кудряшов (К.Рауш 82), Г.Жикия, Р.Нойштедтер, М.Фернандез, А.Ерохин, Ю.Газинский, Р.Зобнин,  Д.Черышев (А.Ионов 79’), Д.Куяяев (П.Могилевец 73’), А.Зюба

Үүнээс гадна С лигт гурван тоглолт, D лигт хоёр тоглолт болсон байна.

C лигт:

  • Албани 1-0 Израиль
  • Литва 0-1 Серби
  • Румын 0-0 Монтенегро

D лигт:

  • Азербайжан 0-0 Косово
  • Фарерын арлууд 3-1 Мальта

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж