Өвөр Монголын “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Өвөр Монголын “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ой тохиож байна

Өвөр Монголын “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ой  тохиож байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. “Талын дуу хоолой” радио Монгол Улсын “Шинэ долгион-FM 107.5” радиотой хамтарч ажиллаж, тус сувгаар нэвтрүүлгээ сонсогчдод хүргэдэг.  Өдөрт найман цагаар монгол нэвтрүүлэг цацдаг бөгөөд “Талын дуу хоолой” зургаан цагийн нэвтрүүлгийг бэлддэг. Тус радио нь тал нутгийн монголчуудад зориулсан олон сайхан нэвтрүүлэгтэй. Тухайлбал, ардын сайхан уртын дуу, богинын дууг нэвтрүүлгийн “Тэнгэрлэг эгшиг” гэсэн нэвтрүүлэгтэй. Мөн "Солонго” нэвтрүүлэг ая дуу, утга зохиол, мэдээллийг ерөнхийлөн нэвтрүүлдэг. Монголын сонсогчдод хамгийн их таалагдсан нэвтрүүлэг бол “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн нэвтрүүлэг аж.

Өмнөд Монголын элэг нэгтнүүдээ Монгол Улсын ахан дүүсийг танин мэдүүлэх зорилгоор тэртээ таван жилийн өмнө байгуулагдаж байжээ. Талын дуу хоолой” радиог таван жилийн турш Монгол Улсын сонсогчдод үйлчилгээ хангах Хятад Монголын худалдаа эдийн засгийн харицлаа, соёлын солилцоо мэдээлэл солилцох гол чухал хэвлэл мэдээллийн хэрэгслийн тавцан болж ажилласаар ирсэн.

Ш.Адъяамаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж