Монгол, Хятадын эрдэмтэд цөлжилтийн асуудлаар чууллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын эрдэмтэд цөлжилтийн асуудлаар чууллаа

Монгол, Хятадын  эрдэмтэд цөлжилтийн асуудлаар чууллаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчалын өдрүүдийн хүрэнд экологи, байгаль хамгаалал, цөлжилтийг бууруулах асуудлаарх Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал  боллоо.

Тус хурлын гол зорилго нь Хятадын Өвөрмонгол цөлжилтөөс сэргийлэн зассан бодит үр дүнг танилцуулсны зэрэгцээ тэдний өнгөрсөн хугацаанд  олж авсан мэдлэг, сургамжийг хэлэлцэж цаашид тогтвортой хөгжлийг хангахад газрын менежменттэй уялдсан асуудлыг хэрхэн шинжлэх ухаанчаар шийдвэрлэх тал дээр  БНХАУ-ын ӨМӨЗО-ноос туршлага хуваалцахад оршино. Өнөөдрийн байдлаар байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га байгаа гэж тооцогдож байгаа бөгөөд цаашид ойжуулсан талбайг нэмэгдүүлэх, ялангуяа хуурай гандуу бүс нутагт ойн тогтолцоог бий болгох замаар ган хуурайшилт, газрын доройтлыг бууруулахад зөвхөн ой ургуулаад зогсохгүй тэрхүү ойн талбайгаас тогтвортой орлого бүрдүүлэхийг чухалчилж байгаа билээ. Иймд гандуу бүс нутагт ойжуулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн ард иргэдэд орлогын эх үүсвэрээ тэлэхэд шинжлэх ухаан, технологийн ямар шийдлүүд байгааг таниулан ойлгуулах нь 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх бодлогын чухал асуудал болж байгаа юм. 

Монгол Улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа бий.

БНХАУ  өнгөрсөн зууны эцэст жилд дунджаар 3.436 км газар нутаг  цөлжилтөд өртөж байжээ. Тэгвэл тэд өнгөрсөн хугацаанд олж авсан туршлага дээрээ тулгуурлан өнөөдөр 1.174 км газрыг цөлжих аюулаас хамгаалж чадсаныг хурлын үеэр онцоллоо. Тодруулбал, бүс нутгийн усны нөөц, уур амьсгал, газрын байршлаас шалтгаалан цөлжилтөөс сэргийлэх арга өөр өөр байдаг аж.   Хятадын ӨМӨЗОны хувьд цөлжилтөөс хоёр аргаар сэргийлж байгаа талаар дурдлаа.  Нэгдүгээрт, элсэнд хоолой байршуулах арга буюу хүчтэй усан буугаар газрыг гүнзгий нүхлээд ургамал суулгадаг аж.  Энэ нь их хэмжээний чийгийг хөрсөнд өгдөг тул ихээхэн үр дүнтэй байдаг бол хоёрдахь сэргийлэх арга нь  элсийг тогтоох бүрхэвчийн арга гэдгийг ӨМӨЗО-ы ХААИС-ийн цөлжилтийн эсрэг салбарын багш, доктор Гао Ёон онцоллоо. Тус аргыг ӨМӨЗО-ы нутгийн хойд хэсгээр түлхүү ашигладаг тул  манай улсад ашиглах бүрэн боломжтой” гэдгийг тэрбээр тодотгов. 

Ш.Адъяамаа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж