Реппер Мак Миллер нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Реппер Мак Миллер нас баржээ

Реппер Мак Миллер нас баржээ

АНУ-ын реппер Мак Миллер буюу Малколм Жамес МкКормик нь 26 насандаа нас баржээ. Түүнийг есдүгээр сарын 7-ны өглөө  гэртээ нас барсан байхад нь олсон бөгөөд түргэн тусламж ирэхэд аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.  Мэргэжилтнүүд түүнийг мансууруулах бодисын  тун хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан хэмээн тодорхойлсон аж.

Тэрээр 2011 онд өөрийн анхны цомгоо худалдаанд гаргаснаар амжилтад хүрэх гараа нь эхэлсэн юм. Мөн дуучин Ариана Грандетай хоёр жил үерхсэн бөгөөд  энэ оны эхээр салсан гэдгээ олон нийтэд зарласан байна.

Анх зургаан настайдаа Малколм нь төгөлдөр хуур сурч үүнээс хойш хөгжимтэй нөхөрлөх болжээ. 15 насандаа анхныхаа хуурцгийг гаргаж байсан нь бас ч үгүй шуугиулаад авсан. Үүнээс хойш түүний дуу хөгжмийн агентлагуудтай гэрээ байгуулснаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Эхэндээ хөнгөн дуунууд зохиож дуулдаг байсан боловч жил улиран одох тусам түүний дууны утга, хэмнэл хүнд болж нийгэм болон өөрт тохиолдсон явдлуудыг дуундаа буулгаж байсан аж. Яагаад ч юм энэ хугацаанд тэрээр мансууруулах бодист донтож өөртөө болон бусдад хүндрэл учруулах болжээ. Үүнээс болж Ариана Гранде Малколмоос салах шалтгаан болсон фенүүд нь үздэг байна.

Түүнийг хүндэтгэж Snoop Dogg, Wiz Khalifa, Shawn Mendes зэрэг дуучид өөрсдийн эмгэнэлээ илэрхийлсэн байна. Малколм нь ирэх аравдугаар сараас аялан тоглолтоо хийхээр зэхэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж