Өнгөрсөн оны US Open тэмцээнд түрүүлж энэ жил аваргаа хамгаалан оролцож буй Испанийн Р.Надал тэмцээний хагас шигшээд өвдөгний бэртэл нь сэдэрч тоглолтыг орхилоо. Тэрбээр, хоёр сет тоглосон бөгөөд эхний сетэд тай-брейкээр Арентины теннисчин 7-2 харьцаатай хожсон. Харин хоёрдугаар сетэд Р.Надал Аргентины дель Потрод хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсаар 6-2 харьцаатай хожигдсон. Ингээд хоёр дахь сетийн дараа өнгөрсөн оны аварга Р.Надал баруун өвдөгний бэртэл сэдэрснээс тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Ийнхүү Хуан Мартин дель Потро шигшээд шалгарч, үүнтэй аваргын төлөө Сербийн Н.Жокович тоглохоор болсон байна. Энэ оны Уимблидонд түрүүлээд буй Н.Жокович хагас шигшээд Японы К.Нишикориг гурван сетэд 6-3, 6-4, 6-2 харьцаатай хожсон.
Шигшээ тоглолтонд шалгараад буй Хуан Мартин дель Потро 2009 оны US Open тэмцээнд түрүүлж байсан. Харин түүний өрсөлдөгч Н.Жокович Их Дуулга тэмцээнд нийтдээ 13 удаа түрүүлсэн бөгөөд үүний хоёр нь US Open тэмцээний түрүү юм. Хамгийн сүүлд 2015 онд US Open тэмцээнд түрүүлж 2016 онд шигшээд шалгарч байсан. Шигшээд шалгараад буй хоёр теннисчин өмнө нь нийтдээ 18 удаа таарч тоглоход Н.Жокович 14 удаа ялалт байгуулсан байдаг. Аргентин залуу Хуан Мартин дель Потрогийн хувьд Н.Жокович хүнд өрсөлдөгч юм.
Б.БАЯМБАБАЯР
Холбоотой мэдээ