“Үндэсний номын баяр” энэ жил есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах боломжийг олгодог энэхүү баярыг “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулдаг юм.
Тус баярыг намар “Үндэсний номын баяр” нэрийн дор нэгтгэж, харин хавар “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг илүү өргөн хүрээтэй зохион байгуулан дэлхийн улс үндэстнүүдийн хооронд оюуны соёлын харилцааг цогцлоохыг зорьж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ