Утааны улирал эхэлж байгаатай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг УИХ, Засгийн газрын түвшинд байгуулагдан ажиллаж буй. Энэ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл утааны ид үе буюу арванхоёрдугаар сарын 25-аас хоёрдугаар сарын 1-н хүртэл ерөнхий боловсролын сурагчдыг амраах санал гаргажээ. Ажлын хэсгийн хүрээнд энэ саналыг дэмжиж, холбогдох байгууллагуудад нь саналаа хүргүүлжээ. Түүнээс гадна Европын орнуудад дэгдээд буй ханиад, томууны дэгдэлд хойд хөршид ч хурдацтай тархаж байгаа учраас ийнхүү сурагчдыг амраах асуудал хөндөгджээ.
Сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 25 -аас хоёрдугаар сарын 1-н болгох санал гаргасныг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн төдийгүй дийлэнх нь арванхоёрдугаар сарын 15-аас хоёрдугаар сарын 15 болгох нь оновчтой гэж санал нэгджээ.
ЭНЭ ТАЛААР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:
-Пандеми буюу ханиад томууны дэгдэлт нийтийг хамарсан төлөвтэй байж болзошгүйг судлаачид анхааруулж байна.Энэ өвлийн ханиад шинэ болон олон вирусын үүсгэгчтэй байх төлөвтэй талаар олон улсын байгууллага мэдээлж буйг Орчны бохирдлын үндэсний хорооны ажлын хэсгийн хуралд өчигдөр танилцууллаа.Европ,тэр дундаа ОХУ-д улаан бурхан дэгдээд байна. Одооноос улирлын чанартай ханиад томууны үеийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангая, эцэг эхчүүд ч ажил амьдралаа эртхэн төлөвлөг гэдэг үүднээс сурагчдын амралтыг арванхоёрдугаар сарын 25 -аас хоёрдугаар сарын 1-н болгох санал гаргасныг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн төдийгүй дийлэнх нь арванхоёрдугаар сарын 15-аас хоёрдугаар сарын 15 болгох нь оновчтой. Арванхоёрдугаар сарын дундаас шинэ жилийн баяр эхэлж хүүхэд залуус олноор цуглаж ханиадны халдвар тархалтыг нэмэгдүүлдэг тухай яриа ажлын хэсгийн хуралдааны үеэр өрнөж ажлын хэсэг саналаа холбогдох байгууллагуудад хүргэхээр болсон гэсэн тайлбарыг өгсөн юм.
Сурагчдыг утаа, ханиад томууны үеэр амраахаар бол улирлын амралтыг зохицуулах, хичээлийн амрах хугацааг сунгах зэрэг зохицуулалт хийж болох юм байна. Харин эцэг эхчүүд болон сошиал орчинд сурагчдыг тодорхой хугацаанд амраах нь зөв, буруу гэсэн санал асуулга өрнөөд буй. Эцсийн шийдвэрийг ажлын хэсгийн тавьсан саналыг холбогдох албаныхан судалж, шийдвэрээ гаргах учиртай.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ