Өлгий суманд усанд осолдсон хүүхдүүдийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Өлгий суманд усанд осолдсон хүүхдүүдийг хайж байна

Өлгий суманд усанд осолдсон хүүхдүүдийг хайж байна

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Шар нуур хэмээх газар, Ховд голын эрэг дээр хүний цогцос байгаа талаарх мэдээлэл есдүгээр сарын 4-ний оройн 17:30 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын зургаан аврагч, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тухайн цогцос нь өнгөрсөн зургадугаар сарын 24-ниий өдөр Өлгий сумын Хөх хад багийн Найрамдал уул гэдэг газраас усанд живж сураггүй болсон 10 настай Ж, 13 настай А нарын аль нэгнийх байж болзошгүй байна. Гэвч цогцос таниулах ажиллагаа амжилтгүй болсон тул дээж авч ДНК-гийн шинжилгээнд оруулахаар энэ сарын 5-ны  өдөр Шүүхийн шинжилгээний ерөнхий хүрээлэнд илгээжээ.

Дашрамд, аймгийн Онцгой байдлын газар нь сураггүй болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагааг өнгөрсөн зургадугаар сарын 25-наас долдугаар сарын есний өдрүүдэд, долдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд, долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын гуравны өдрүүдэд тус тус зохион байгуулж, ул мөр гараагүй тул түр зогсоогоод байсан юм. Тэгвэл ар гэрийнх нь хүсэлтээр есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж