"Авьяаслаг Монголчууд" шоу ирэх ням гаригт үзэгчдийн хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

"Авьяаслаг Монголчууд" шоу ирэх ням гаригт үзэгчдийн хүртээл болно

"Авьяаслаг Монголчууд" шоу ирэх ням гаригт үзэгчдийн хүртээл болно

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг энэ жил гурав дах удаагаа үзэгч та бүхний сэтгэлийг баясгах гэж байна. Тус шоуны гуравдугаар улирлын дугаар есдүгээр сарын 16-ны ням гаригаас эхлэн Монгол ТВ-р хүрэх аж.“Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургаадугаар сард болж өндөрлөсөн.  Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж дараах бүрэлдэхүүнээр шүүх юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд тив дэлхийд дуу хоолойгоороо гайхагдаж, Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа, 23-хан насандаа МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялааж, Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт бид бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин Г. Ариунбаатар юм.

Шоуны дараагийн шүүгч бол цоглог эрч хүчтэй дайчин бүсгүй юм. Түүний бүтээсэн дүр хийсэн бүтээлүүд нь үзэгч олны таашаалыг хүртсэн жүжигчин, продюсер, найруулагч Г.Ундармаа сонгогджээ.  Үзэгч олны дунд нүдэнд дулаахан төрх, уран яруу үг, бүсгүй хүний ялдам аалиараа танигдсан “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч, продюсер П.Анужин юм. Түүнийг Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэх бол гэсэн үзэгчдийн хүлээлт маш өндөр байгаа билээ.

Харин дараагийн шүүгчээр “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн эхний хоёр улирал шүүгчийн үүргийг гүйцэтгэж найман настай балчираас наян настай буурай хүртэл түүнийг хайрлан хүндэтгэх болсон, өөрийн үзэл бодолдоо бат зогсдог, шулуун шударга зантай түүнийг жүжигчин реппер продюсер Rokit bay гэдгээр нь бид бүгд мэднэ. Тэрээр гурав дах жилдээ “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр сонгогджээ.

Мөн шоуны хөтлөгчөөр Б.Мандуул ажиллах юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж