Трамп: Японтой бид сайн харилцаатай, гэхдээ

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Трамп: Японтой бид сайн харилцаатай, гэхдээ

Трамп: Японтой бид сайн харилцаатай, гэхдээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Уолл Стрийт сэтгүүлд Япон улсын талаар өөрийн санал бодлоо илэрхийлжээ. “Бид Японы эрх баригчидтай сайн харилцаатай гэхдээ энэ харилцааг би тэдэнд хэдийг төлөх талаар дурдахад л дуусгавар болох болно” гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ярьжээ. Трампын Уолл Стрит сэтгүүлд нийтлэгдсэн энэ ярилцлага Японы хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан бөгөөд сэтгүүлчид ерөнхий сайдын орлогч Таро Асогоос тодруулахад тэрбээр “Би ерөнхийлөгч Трампыг Уолл Стрит сэтгүүлтэй ямар харилцаа холбоотой гэдгийг мэдэхгүй, тэр өөрөө ингэж хэлсэн эсэх дээр ч би эргэлзэж байна” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абетай ирэх есдүгээр сарын 25-нд болох НҮБ-ын ерөнхий чуулганы үеэр уулзахаар төлөвлөөд байгаа аж. Уулзалтаар АНУ-Япон худалдааны гэрээний талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Учир нь АНУ Японы автомашин үйлдвэрлэгч компаниудыг өөрсдийн зах зээлээс шахаж, хөдөө аж ахуйн салбараа нээлттэй болгож өгөхийг шаардаж байгаа аж. АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтизер болон Япон улсын сайд Тошимитцү Мотеги нар хоёр улсад харилцан ашигтай байх гэрээг байгуулахаар зорьж байгаа гэдгээ мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж