АНУ-д H2 визээр гурван иргэн хөдөлмөр эрхэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

АНУ-д H2 визээр гурван иргэн хөдөлмөр эрхэлж байна

АНУ-д H2 визээр гурван иргэн хөдөлмөр эрхэлж байна

АНУ-ын Төрийн Департамент тус улсад H-2 визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтыг шинэчлэн баталж, үүнд нь Монгол Улс багтсан байдаг. Тэгвэл энэхүү визээр Монгол Улсын гурван иргэд АНУ-д ажиллаж байгаа юм байна.

АНУ нь H2 визээр дамжуулан жилд дунджаар 66 мянган ажилтан дэлхийн бусад орнуудаас авдаг бөгөөд үүнд нь Монгол Улс 2018 оны нэгдүгээр сард багтсан юм. H2 визний зөвшөөрлөөр АНУ-д зорчих, зуучлах асуудлыг Гадаад харилцааны яам болон төрийн байгууллагууд хариуцахгүй юм байна.  Олон нийтийн зүгээс Гадаад харилцааны яам болон бусад төрийн байгууллагууд H2 визэнд зуучлагчийг сонгон гэх ташаа мэдээлэл байсныг албаныхан үгүйсгэлээ. Харин АНУ-ын хөдөлмөрийн яаманд бүртгэлтэй зуучлагч компаниар дамжуулан энэхүү визээр ажиллах эрх авах боломжтой юм байна. Одоогийн байдлаар H2 визээр тус улсад хөдөлмөр эрхэлж байгаа гурван иргэн нь өөрсдөө хувийн шугамаар холбогдож ажилд зуучлуулжээ.

Н2 ангиллын визийн хөтөлбөр нь Монгол ажилчин авах хүсэлтэй АНУ-ын ажил олгогч компани байх тохиолдолд эрх бүхий компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг хүлээн авч ажиллуулдаг зохицуулалттай тул монголын эрх бүхий компаниуд америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг хэрхэн бүртгэх, сонгон шалгаруулах асуудал шийдвэрлэгдэх юм. Одоогоор АНУ-ын ажил олгогч, зуучлагчтай гэрээ хийсэн Монгол компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй юм. Америкийн ажил олгогчтой гэрээ байгуулж, эрх авсан компаниуд тодорсон тохиолдолд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх болно.

H2 визний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД  дарж уншина уу.

Олон нийтэд анхааруулахад “АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна, зөвлөгөө өгнө” гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл гарсаар байгаа тул та бүхнийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг албаныхан анхааруулж буй.

Ш.ЧИМЭГ

 

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж