Зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн бэртжээ

Зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн бэртжээ

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Хөл хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед зам тээврийн ослийн дуудлага нэмэгдсэн байна. Есдүгээр сарын 3-7-ны хооронд буюу тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд нийт ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн гэмтжээ. Тодруулбал, нийслэлд дөрөв, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон ноцтой зам ослууд гарсан бөгөөд осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 12 нь бага насны хүүхэд тэр дундаа 92 хувь нь буюу 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Мөн 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр тахилтын зургаадугаар буудлын баруун замд марк, улсын дугаар нь тодорхойгүй Daewoo маркийн мотоцикл замын хашлага мөргөж онхолдож, жолооч 41 настай Б-н амь нас хохирсон хэрэг гарчээ.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж