Хэлмэгдэгсдийг цагаатгах хугацааг 2020 он хүртэл сунгажээ

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

Хэлмэгдэгсдийг цагаатгах хугацааг 2020 он хүртэл сунгажээ

Хэлмэгдэгсдийг цагаатгах хугацааг 2020 он хүртэл сунгажээ
helmegdegsdiin hushuu

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226  хэргийг судлан цагаатгуулжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар нөхөн олговор нэхэмжлэх хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж цагаатгуулах ажил үргэлжилж байна. Тус архивт мөрдөн байцаалтын хэрэг байхгүй хэлмэгдэгсдэд иргэдийн өргөдлийн дагуу УЕПГ-аас шинэ нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгаж, нотлох баримт тогтоогдвол цагаатгах ажиллагааг хийж байна.

улс төрийн хэрэгт баривчлагдан байцаагдсан боловч хэрэг баримт нь олдохгүй байгаа хүмүүст холбогдох хэрэг, таслан шийтгэсэн тогтоол болон холбогдох бусад баримтыг олж илрүүлэх ажлын хүрээнд энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 13 аймгийн архив болон аймгуудын шүүх, прокурорын архивын баримтанд үзлэг шалгалт хийж 219 хүнд холбогдох 212 хэргийг олж Тусгай архивт төвлөрүүлэн, цагаатгуулахаар ажиллаж байна. Иргэд цагаатгалтай холбоотой өргөдөл хүсэлт гаргах, лавлагаа авах бол тус архивын иргэд хүлээн авах байраар, орон нутагт аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс болон тагнуулын газар, хэлтсээр уламжлуулан хандах боломжтой юм байна.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж