БНСУ-д хууль бусаар 18 мянган Монгол иргэн амьдардаг

Хуучирсан мэдээ: 2018.09.08-нд нийтлэгдсэн

БНСУ-д хууль бусаар 18 мянган Монгол иргэн амьдардаг

БНСУ-д хууль бусаар 18 мянган Монгол иргэн амьдардаг

Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг хоёр дахь жилдээ зарлаж байна. Тус аяныг 2017 оны аравдугаар сард эхлүүлж байсан бол энэ жилийн аяныг өнөөдрөөс эхлүүлж, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдтай хамтран эхлүүлжээ.

Монгол Улсын иргэд хамгийн ихээр зорчдог БНСУ-д албан ёсны тоогоор 46 мянга орчим Монголд иргэд амьдардаг юм байна. Үүнээс 18 мянга орчим нь хууль бусаар амьдарч байгааг БНСУ-ын Элчин сайдын яамны Консул онцолсон юм.  Тиймээс “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монголчуудыг визний нөхцөлийг зөрчихгүй байх, визийг зориулалтын бусаар ашиглахгүй байх, цаашид БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, цаг хугацаа шаардахгүйгээр хөнгөлөлттэй үйлчлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байгааг онцолсон юм.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж