Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр /2018.09.08/ 12.30 цагт Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцах юм байна.
1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ. 1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг "Улс нийтийн номын сан" гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн эхний ажилд улсын төв номын сангийн гурван давхар барилгад 4,5 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд төсөвт тусгагдаж 1951 онд одоогийн гурван давхар барилга ашиглалтанд орж, номын сангийн ном хэвлэлийг номын сангийн арга ажиллагааны дагуу зохион байгуулж, номын сангийн үйлчилгээний хүрээ өргөжсөн байдаг.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ