Татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусыг тарааж, хууль бус сан байгуулжээ | News.MN

Татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусыг тарааж, хууль бус сан байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусыг тарааж, хууль бус сан байгуулжээ

Татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусыг тарааж, хууль бус сан байгуулжээ

Засгийн газар өөрөө хууль зөрчиж сан байгуулсны улмаас татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан 400 автобусны эргэн төлөлт, хууль бус сангийн зарцуулалт тодорхойгүй байна.

Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2009 онд Нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан БНСУ-ын ДЭҮ корпорациас 400 автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдан авсан байна. Уг автобуснуудыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж тараасан боловч өнөөдрийг хүртэл эргэн төлөлт бүрхэг, сангийн зарцуулалт ч ойлгомжгүй байгаа аж.

Учир нь тухайн үед “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ” нь Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны шийдвэргүйгээр “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-нд хамааралгүй сан байгуулсан байна. Мөн Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 303 тоот “Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, төсвийн хуулийг зөрчин, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаас хөрөнгө татан төвлөрүүлснийг дэмжсэн шийдвэр гаргаж байсан байна.

“Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т тусгаснаар “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө … хүчингүй болгоно” гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл Засгийн газар энэхүү хууль бус тогтоолоо өөрчлөхгүй бол татвар төлөгчдийн олон тэрбум төгрөг үнэгүйдэж, нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэхэд хүндрэл учирч байгаа юм.

Иймд Засгийн газарт хандаж, уг асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын саналыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-07 103.26.194.208

Энэ одонтунгалаг гэж авгайг шалгах ёстой

Avatar

нэргүй 2018-09-07 59.153.114.170

576 гайхах юмгүй,МАН-ынханы өнөөх алдарт жаран тэрбумынхан чинь ийм л юмнууд төрд шургалаад ажил хохироогоод сууж байгаа шүүдээ.

Avatar

Ерөнхийлөгчийн 2018-09-07 124.158.88.62

ЗТБХБ-ын сайд одооны Ерөнхийлөгч байсан байна.

Avatar

би 2018-09-07 59.153.114.170

Хууль бус сан гэнээ,хуульд нийцсэн юм ер нь хийдэг юм уу,гараа өргөж сонгосон нөхөд-гайхаад байдаг намын чинь хийж байгаа ажил

Avatar

Зочин 2018-09-07 66.181.160.72

Хуваагаад идчихсэн байх л даа. Мөнгийг нь төсөвт эргэн оруулах ёстой

Avatar

Хайран мөнгө багшийн цалин +сэн бол 2018-09-07 122.201.21.57

Ардын намынхны ээлжит 1 луйвар улаан цагаан хулгайн гэмт хэрэг юм байна. Ингэж л төсвөөс хулгайлж төсвөөс төрсөн тэрбумтан болцгоодог ба хууль цагдаа шүүх нь хулгөюайчидтайгаа 1 тал болсон учраас хэргийг нууж дараад өнгөрдөг. 2009 оны хэрэг гэхээр одоо нямдорж сайд нь хууль мухардалд ороод байна хөөн хэлэлуэх хугацаа дууссан гээд халхлаад 31 тэрбум төгрөг дашин шоо болгоно.

Avatar

576 2018-09-07 202.9.41.130

6 өгүүлбэртэй 2 хуудас дүүрэн албан бичиг анх удаа үзлээ. Нэг өгүүлбнрийг нь уншаад дуусаагүй байхад эхэнд нь юуны тухайбичсэн нь мартагдаж байна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж