Татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусыг тарааж, хууль бус сан байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусыг тарааж, хууль бус сан байгуулжээ

Татвар төлөгчдийн мөнгөөр авсан 400 автобусыг тарааж, хууль бус сан байгуулжээ

Засгийн газар өөрөө хууль зөрчиж сан байгуулсны улмаас татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан 400 автобусны эргэн төлөлт, хууль бус сангийн зарцуулалт тодорхойгүй байна.

Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас 2009 онд Нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан БНСУ-ын ДЭҮ корпорациас 400 автобусыг 31.7 тэрбум төгрөгөөр худалдан авсан байна. Уг автобуснуудыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт шилжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж тараасан боловч өнөөдрийг хүртэл эргэн төлөлт бүрхэг, сангийн зарцуулалт ч ойлгомжгүй байгаа аж.

Учир нь тухайн үед “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ” нь Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны шийдвэргүйгээр “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-нд хамааралгүй сан байгуулсан байна. Мөн Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 303 тоот “Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, төсвийн хуулийг зөрчин, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагаас хөрөнгө татан төвлөрүүлснийг дэмжсэн шийдвэр гаргаж байсан байна.

“Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т тусгаснаар “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө … хүчингүй болгоно” гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл Засгийн газар энэхүү хууль бус тогтоолоо өөрчлөхгүй бол татвар төлөгчдийн олон тэрбум төгрөг үнэгүйдэж, нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэхэд хүндрэл учирч байгаа юм.

Иймд Засгийн газарт хандаж, уг асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын саналыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж