Онцгой брэнд нууцаа задаллаа

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Онцгой брэнд нууцаа задаллаа

Талх Чихэр ХК дахин нэг Брэндийг зах зээлд нэвтрүүллээ.Энэ удаа тэд талх талхан бүтээгдэхүүн,нарийн боовны салбарт амт үнэр,сав баглаа боодол бүх зүйлээрээ ялгарах #ОНЦГОЙ брэнд мэндэллээ.

Бүтээгдэхүүний хувьд амт чанар орц найрлага, сав баглаа боодол нь шинэлэг байдлаараа бусдаасаа ОНЦГОЙ бөгөөд хүний хамгийн Нандин, Онцгой бүхэн рүү чиглэсэн бүтээгдэхүүн болсон нь хамгийн том давуу тал болсон юм.

КОРИАНДРТАЙ БОРОДИНО

Кориандртай Бородино бусдаас ялгарах гол давуу тал нь Хөх тарианы гурил болон Буудайн хивгийг найрлагатаа оруулж өгснөөр хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа нь давуу тал болж байгаа юм.

Гэр Бүлийн хэрэгцээнд  ХИВЭГТ

Хүнсний хивэг нь Амин дэмийн агууламж өндөртэй байдаг. Хивгэнд агуулагддаг ислэг ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж хүний биед хуримтлагдсан хорт бодисыг өөртөө шингээж гадагшлуулдаг учир эрүүл амьдралыг эрхэмлэдэг хүн бүрийн дотны нөхөр юм.

Бүхэл Үрийн Сүүт

Та нарийн боовыг усаар биш сүүгээр зуурч хийсэн байна гээд төсөөлдөө.Тэгвэл та энэхүү гайхалтай ОНЦГОЙ амтыг Бүхэл Үрийн Сүүтээс амтлах болно.

Бүхэл Үрийн Атар

Таны,чиний,бидний танил Атар талх ОНЦГОЙ АТАР болон худалдаанд гарлаа.Тиймээ энэ бол ОНЦГОЙ АТАР

Олон Үртэй Ургац

Олон үрийн цуглуулга болсон энэхүү бүтээгдэхүүн таны гэр бүлийн үнэнч хэрэглээ болно гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

Талх Чихэр ХК-ны хувьд  Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн анхны үйлдвэр болсон бөгөөд Атар,Мишээл зэрэг брэндүүдийн дараачийн төсөл болгож ОНЦГОЙ Брэндийг ийнхүү амжилттай нэвтрүүллээ.

Аз жаргалыг амтал… #ОнцгойБрэнд

#ОнцгойБүхэнТандБайгаа

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж