Өмнөд Солонгост 46 мянган монгол амьдардаг | News.MN

Өмнөд Солонгост 46 мянган монгол амьдардаг

Өмнөд Солонгост 46 мянган монгол амьдардаг

Өмнөд Солонгост 46 мянган монгол амьдардаг

Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг хоёр дахь жилдээ зарлаж байна. Тус аяныг 2017 оны аравдугаар сард эхлүүлж байсан бол энэ жилийн аяныг өнөөдрөөс эхлүүлж, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдтай хамтран эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа. Монгол Улсын иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд гадаад улсын виз мэдүүлэх, визний хугацаагаа хэтрүүлэхгүй хариуцлагатай аялахыг олон нийтэд уриалах зорилготой юм байна. Аяны хүрээнд Монгол иргэдэд эдгээр улсын визийн талаар зөв мэдээ, мэдээлэл өгөх, хууль бус биз зуучлагчтай тэмцэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн тоог бууруулж, иргэдийн хариуцлага, ухамсрыг нэмэгдүүлэх юм байна.

АНУ-д 2017 оны байдлаар жуулчны визээр гарсан иргэдийн зургаан хувь, оюутан болон солилцооны визээр гарсан иргэдийн 17 хувь нь визний хугацаа хэтрүүлсэн байдаг байна. Монгол Улсын нэг иргэн бол тухайн улсын нүүр царай гэсэн үг. Тиймээс иргэд визний хугацааг хэтрүүлэхгүй байх, визний зориулалтаар нь зорчиж, хариуцлагатай байх ёстой гэдгийг АН-ын Элчин сайдын яамны АН-ын хэргийг түр хамаарагч Манни Микаллер онцолсон юм.

Харин БНСУ-д Монгол Улсын 46 мянган иргэн амьдардаг юм байна. Эдгээрээс 18 мянга орчим иргэд нь хууль бусаар ажиллаж, амьдарч  байгаа юм байна. Ялангуяа БНСУ-руу монголчууд хамгийн их аялж, амьдрахаар зорчдог учраас визний нөхцөлийг сайжруулах, БНСУ-д зорчиж буй монголчууд визний хугацаа хэтрүүлэхгүй байх, энэ тоог бууруулах зорилгоор энэ удаагийн аянд оролцож байгаа гэдгийг БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Нам онцолсон юм.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongolchuud minee 2018-09-07 112.72.11.109

Hariin ulsad neree bodooch dee. Gadaadad Mongoliin neriig manduulah hereggui harin ner turuu saihan tsever avaad yabchixaach. Tantai tsug buhel buten Mongol uls buh Mongol undesten tsug yavj bga shuu dee. Eh orondoo ch gesen ner turuu saihan avaad yavchaach. Bid neg l ger bul shuu dee.

Avatar

Чингисийн баатар 2018-09-07 202.179.25.132

х***а п***а а**а шүү.

Avatar

Ганаа 2018-09-07 176.179.139.132

Харийн улсруу гарахаас өөр аргагүй болгож байна шүү дээр энэ дээр байгаа нохойнууд чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж