Журмын төслүүдэд санал авч байна

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Журмын төслүүдэд санал авч байна

Журмын төслүүдэд санал авч байна

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 3.5-д заасны дагуу Авлигатай тэмцэх газрын даргын 2012 оны 74 дүгээр тушаалаар “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”, мөн оны 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг тус тус баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Дээрх журмуудыг Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалт болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолд нийцүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэгжүүлэх, мөн албан тушаалтны ХАСХОМ, ХАСУМ-ийг бүртгэх, хянах ажиллагааны цахим системийн шинэчлэлтэй уялдуулах зайлшгүй шаардлагын улмаас “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”, “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг тус тус шинэчлэн найруулж батлахаар төслийг боловсруулсан.

Энэхүү журмын төслийг баталснаар нийтийн албаны байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа болон захиргааны хэм хэмжээ тогтоосон бусад эрх зүйн актад ямар нэгэн өөрчлөлт орохгүй ба тухайн байгууллагад хүний нөөцийн хэрэгцээ, санхүүгийн үр дагавар үүсэхгүй болно.

Төслийг http://www.iaac.mn/news/jurmiin-tusul?menu=125 цахим хаягт байршуулж санал авч байгаа юм байна.

Эх сурвалж: АТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж