Эмнести олон улсын байгууллага дэлхийн 142 орон ялын дээд хэмжээ цаазын ялыг оноохоо больж байгаа тухай судалгаа гаргасан байна. Дэлхийн улс орнууд цаазын ялыг дүүжилж, тарьж эсвэл буудаж гүйцэтгэдэг байна. Харин Исламын шашинтай улс орнууд олон нийтийн өмнө гэмт хэрэгтнүүдийн толгойг авч гүйцэтгэдэг аж.
2017 онд дэлхийн 23 улс орон 993 хэрэгтний цаазалсан бөгөөд 2016 оныхтой харьцуулахад дөрвөн хувиар буурчээ. Үүнээс хоёр жилийн өмнө 2015 онд 1634 цаазын ял гүйцэтгэсэн хэмээх судалгааг Эмнести олон улсын байгууллага судалж нэгтгэжээ.
Гэхдээ Эмнести байгууллагын судлаачид БНХАУ-ын цаазлуулагчдын тоо судалгааг авч чадаагүй байна. Учир нь Хятад улс энэ төрлийн мэдээллийг улсын нууцад бүртгэдэг аж. Мөн Хойд Солонгосын цаазын ялыг гүйцэтгэсэн тоо үзүүлэлтийг гаргаж чадаагүй байна. Харин АНУ болон Япон улсууд нь 2017 онд дөрвөн гэмт хэрэгтнийг тус тус цаазалжээ. Япон улс 1995 онд гарсан Сарин газны халдлагыг зохион байгуулсан Аум Шинрикёо бүлгэмийн 13 хүнийг 2018 онд цаазалсан юм.
ЭХ СУРВАЛЖ: AFP
Г. БАТМАНДАХ