Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсээс “Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилт” арга зүйн сургалтыг албан хаагчдад зохион байгууллаа.
Уг сургалтаар үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг тайлагнах, гүйцэтгэлийн дүгнэлт гаргах, хөтөлбөрийн “Хувийн хэрэг” хөтлөх талаар арга зүйн зөвлөгөө өгч, 2018 оны эхний хагас жилийн үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн биелэлт, холбогдох эрх зүйн актуудыг танилцууллаа.
Сургалтанд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын болон ЗДТГ-ын хэлтэс, тасгийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа.
Энэхүү сургалтын үр дүнд дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд мэдээллийн сан үүсгэж, хувийн хэрэг хөтлөхөөр боллоо. Сургалтанд нийт 25 албан хаагч хамрагдсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ