Улирлын өмнө: Монерал Канадиенс

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Монерал Канадиенс

Улирлын өмнө: Монерал Канадиенс

Хойд Америкийн ҮХЛ (NHL)-д хамгийн олон удаа буюу 24 удаа түрүүлсэн баг бол Канадын төлөөлөл Монерал Канадиенс юм. Харин шинэ мянган гарсаар ганц ч удаа стэнлийн цом өргөж чадаагүй байна. Плэй-оффт тогтворгүй тоглолт үзүүлэх болсон Монерал Канадиенс баг өнгөрсөн улиралд сүүлийн 16 жил үзүүлээгүй хамгийн муу амжилт үзүүлсэн. Улирлын 82 тоглолтонд ердөө 29 хожил авч 71 оноо авсан. Хамгийн сүүлд 2000-2001 оны улиралд 28 хожилтой 70 оноотой улирлыг өндөрлүүлж байсан.

  • Багаас явсан тоглогчид: довтлогч К.Ричел (Калгари Флаймз руу)
  • Багт ирсэн тоглогчид: довтлогч Ж.Армиа (Виннипег Жетсээс), хаалгач С.Майсон (чөлөөт агент), довтлогч М.Песа (Тампа Бэй Лайтнингаас), Т.Плаканец (Торонто Мейпл Липсээс), довтлогч М.Доми (Аризона Койотисоос)

2017 оны өвөл улирлын дундуур К.Жюльен дасгалжуулагчийг багт ирэхэд фэнүүд их зүйл хүлээж байсан байх. Үнэхээр ч өнгөрсөн улиралд нь плэй-оффын гадна үлдсэн Монерал Канадиенс багийг плэй-оффт эргүүлэн авчирсан. Гэвч К.Жюльены удирдсан Монерал Канадиенс баг 2017-2018 оны улиралд маш хангалтгүй байж сүүлийн 16 жил үзүүлээгүй анти амжилтаа үзүүлсэн. Магадгүй А.Радуловыг нэг жил ашиглаад явуулсан нь бас олон жил зүтгэсэн Орос хамгаалагч А.Марков багаа орхисон зэрэг нь нөлөөлсөн байж болох талтай. Өнгөрсөн улирал -55 гоол гэдэг бол хамгаалалт илт суларсныг харуулж байна. 2016-2017 оны улиралд +26, 2015-2016 оны улиралд -15, 2014-2015 оны улиралд +32 гоолтой улирлыг өндөрлүүлж байсан.

Өнгөрсөн улиралд багийн хамгаалалтыг цэвэр Ш.Уэббер үүрсэн гэхэд болно. Хэдийгээр энэ цаг үеийн шилдэг хамгаалагч багт байгаа ч бэртэл нь ноцтой асуудал болоод байгаа. Одоо ч гэсэн улирал эхлэхэд 12 сар хүртэл тоглохгүй гэсэн мэдээлэл гарсан. Хэрвээ тийм бол багийн энэ улирал бас л бүрхэг харагдаж байна. Энэ зун ирсэн тоглогчид дунд хамгаалагч алга. Хамгийн боломжийн солилцоо бол урдаа Аризонагийн М.Домиг авсан явдал байлаа. Бусад шинэ тоглогчдын хувьд багт нөлөөлөхүйц тоглогчид гэж харахгүй байна.

Таамаглаж гарааны бүрэлдэхүүн:

I ЛАЙН:

  • М.Пачиоретти – Й.Дрэуин – Б.Галлахер
  • Д.Щлемко – Ж.Петри
  • II лайн:
  • М.Доми – Ф.Дано – А.Лехконен
  • К.Олзнер – Н.Жулсен
  • III лайн:
  • П.Байрон – Т.Плеканец – Н.Щербак
  • В.Мете – Ж.Бенн

Багийн шилдэг хамгаалагч Ш.Уэбберийн бэртэл багийн улирлын эхний хагаст шууд нөлөөлөх болов уу? Түүний эзгүйд хамгийн туршлагатай гэгдэх Д.Щлемко Ж.Петритэй хамт гарч магадгүй юм. Жилийн өмнө Вашингтоноос ирсэн К.Олзнер ч гарааны тавтад нэрлэгдэхийг үгүйсгэхгүй байна. Тэгвэл урд шугаманд энэ улирал залуу тоглогч Ф.Дано өөрийгөө дахин харуулах улирал юм. Өнгөрсөн улирлын нэг сард Бостоны эсрэг тоглолтонд бэртэл авсан нь багт багагүй хохирол авчирсан. Баг түүнтэй 7 сард 3 жилийн 9.2 сая ам.долларын шинэчилсэн гэрээ байгуулсан.

Монерал Канадиенс баг дивизиондоо бол тийм ч сул бүрэлдэхүүнтэй баг биш. Гол нь хамгаалалтын гол ноён нуруу болсон Ш.Уэбберийг ирэх хүртэл хамгаалалтандаа сайн байж чадвал плэй-оффт шалгархгүй гэж хэлж чадахгүй. Болдог бол гайгүй хамгаалагч нэмж авчирах л хэрэгтэй байгаа. Энэ бол дасгалжуулагчийн шийдэх ажил. Мэдээж дасгалжуулагч К.Жьюлен бол бас стэнлийн цомыг өргөж үзсэн туршлагатай дасгалжуулагч. Түүний дотор өнгөрсөн улирлынх шиг бүтэлгүйтэх хүсэл байхгүй байгаа нь дамжиггүй.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж