"Эрдэнэт" үйлдвэр "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд очно

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт" үйлдвэр "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд очно

"Эрдэнэт" үйлдвэр "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд  очно

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг тойрсон дуулиан үргэлжилсээр. Өмнөд Африкийн Стандарт банкнаас 110 сая ам.долларыг зээлсэн "Жаст"-ын Ш.Батхүүгийн тарьсан хэрэг явдал шийдэгдээгүй байгаа. АТГ-аас Жастын Ш.Батхүүг дахин цагдан хориод байгаа билээ. Арбитрын шүүхээс "Эрдэнэт" үйлдвэрт 98 сая ам.долларын торгууль оногдуулсан шийдвэрийг гаргасан.  Нөгөө талаар "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой талуудын маргаан шүүх дээр үргэлжилж байгаа.

Төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, Монгол Улсын гол зэсийн олборлогчтой холбоотой мэдээлэл уул уурхай, улс төрийн эдийн засгийн анхаарлын төвд байдаг.

Тэгвэл уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө нэгэн шинэ мэдээллийг "Эрдэнэс Монгол"-оос өгсөн нь Эрдэнэт үйлдвэрийг тус компанийн мэдэлд авахаар болсон явдал.

УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 100 хувь төрд авсан ч, шүүх дээр маргаан дагуулаад байгаа "Эрдэнэт"-ийг  "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд авах Засгийн газрын шийдвэрийг 2013 онд гаргасан байна.  Таван жилийн өмнө, Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийг удахгүй шийднэ гэдгээ "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал П.Ганхүү "Дисковер Монголиа"-гийн үеэр мэдэгдсэн юм.  "Эрдэнэс Монгол" нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчит компаниудын төрийн мэдлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан компани. Тус компанийн мэдэлд өнөөдөр "Багануур", "Шивээ-Овоо", "Эрдэнэс-Оюутолгой", "Мон-Атом", "Эрдэнэс Метан", "Эрдэнэс Ашид", "Эрдэнэс алт ресурс", "Эрдэнэт стийл" зэрэг  компаниуд багтдаг аж.

Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж