Э.Цэндбаатар мэргэжлийн боксоор тулалдахыг мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар мэргэжлийн боксоор тулалдахыг мөрөөддөг

Э.Цэндбаатар мэргэжлийн боксоор тулалдахыг мөрөөддөг

Гавъяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын тулаанд хүч үзэх болсон. Тэгвэл Монголоос түүний араас мэргэжлийн боксоор тулалдахыг Э.Цэндбаатар хүсдэг талаараар хэвлэлд ярьжээ. Тэрбээр 2020 оны олимпод оролцохоор бэлтгэлээ базааж байна. Түүний  эхний мөрөөдөл олимпийн наадамд амжилттай оролцох явдал гэнэ.  Түүнчлэн “Мэргэжлийн бокст ороод илүү том зүйлд хүрч дэлхийд цуутай тулаанч болохыг хүсдэг. Би олимпын наадмаас медаль авсан ч бай үгүй ч бай мэргэжлийн боксоор тулалдана. Бэлтгэлээ илүү сайн хийх хэрэгтэй байна. Надад дутагдаж байгаа олон зүйл байсныг анзаарсан. Өөрийгөө бас болоогүй байна л гэж бодлоо” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж