Дөрвөн автомашин мөргөлдсөн осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Дөрвөн автомашин мөргөлдсөн осол гарчээ

Дөрвөн автомашин мөргөлдсөн осол гарчээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзалын уулзварт өнөөдөр /2018.09.07/ дөрвөн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал, өглөөний 10.00 цагийн орчимд вокзалын уулзвар дээр  нийтийн тээврийн автобус, "Тоёото приус", "Аccent" маркийн автомашинууд мөргөлдсөн осол гарч тухайн чиглэлийн автозамд нэлээд ачаалал үүсчээ. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулж явах, суудлын бүс, хамгаалалтын малгай, хүүхдэд зориулалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвшихийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж