Зам хөндлөн явж байсан иргэнийг мөргөөд хэргийн газраас зугтжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Зам хөндлөн явж байсан иргэнийг мөргөөд хэргийн газраас зугтжээ

Зам хөндлөн явж байсан иргэнийг мөргөөд хэргийн газраас зугтжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын ойролцоо зам хөндлөн гарч явсан иргэнийг мөнгөлөг саарал өнгийн “Хонда” маркийн автомашин мөргөж амь насыг нь хохироогоод зугтаасан хэрэг 2018 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарчээ.

Осол гарсан даруйд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар гэрийнх нь хаяг, машиных нь марк дугаарыг тодруулж зугтсан жолоочийг саатуулсан байна. Уг хэргийг үйлдсэн жолооч нь 80 шахам өндөр настай Ж гэх иргэн байжээ. Тэрээр цагдаагийнханд “Үүрээр гэр рүүгээ харих гэж яваад хүн шүргэх шиг болсон. Гайгүй биз гэж бодоод хариад унтсан” гэжээ. Одоогоор өндөр настай иргэнд ямар хуулийн хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байгаа юм байна.

Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж