Согтуу жолооч хоёр сартай хүүхдийг мөргөсөн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Согтуу жолооч хоёр сартай хүүхдийг мөргөсөн хэрэг гарчээ

Согтуу жолооч хоёр сартай хүүхдийг мөргөсөн хэрэг гарчээ

Тээврийн цагдаагийн албанд энэ ажлын өдрүүдэд /2018.09.03-07/ зам тээврийн осолтой холбоотой  1538 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1085 дуудлага бүртгэгдсэн аж. Ослын улмаас нийслэлд  дөрөв, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон ноцтой ослууд гарчээ.

Тухайлбал, 2018 оны есдүгээр сарын 4-ний өдөр 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 115-р сургуулийн урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хүүхдийн тэрэгтэй түрж явсан хоёр сартай хүүг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Ингээд тухайн жолоочийг шуурхай илрүүлэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон байна.

Э.АРИУН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж