Японд газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 16-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Японд газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 16-д хүрчээ

Японд газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 16-д хүрчээ

Өнгөрөгч пүрэв гаригт Японы Хоккайдо аралд болсон 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгсдийн тоо 16 болж нэмэгдэн 330 гаруй  хүн гэмтэж бэртсэн талаар албаныхан мэдээлжээ. Үүнээс гадна 30 гаруй хүн алга болсон ба 400 гаруй хорогдох байранд 2000 орчим хүн байгаа юм.

Газар хөдлөлтийн улмаас 1.6 сая буюу арлын нийт айл өрхийн 40 гаруй хувь нь тог цахилгаангүй болж олон мянган айл өрх ундны усны хомсдолд ороод байна. Тэгвэл 1.4 сая айл өрхийн тог цахилгааныг сэргээн засварлахаар ажиллаж байгаа гэв. Гамшигт өртсөн бүс нутагт тусламж үзүүлэхээр 22 мянган аврах ажиллагааны ажилчид тусгай цэргүүдийг засгийн газраас илгээсэн байна. Тэд гамшигт орон гэрээ алдсан иргэдэд хоол хүнс, ундны ус хүргэсэн аж.

Мөн Хоккайдо арлын Шинэ Читос нисэх буудал болон гал тэрэг, автобусны буудлууд хаалгаа барилаа. 200 гаруй нислэг цуцлагдаж, 40 мянга орчим зорчигч саатаад байна. Мөн тус арлын сургууль, цэцэрлэгүүд хаагаад байна.

Эх сурвалж: Japantimes 

Т.Мядаг 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж