Дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орж /2018.09.06/ өдөр нээлтээ хийлээ.
Дүүргийн 13 дугаар хороонд байрлах 144 дүгээр цэцэрлэг нь 1964 онд 47 дүгээр ясли нэртэй 70 хүүхэд авах нүчин чадалтай, 15 багш ажилтантай анх байгуулагдсан. Шинэ өргөтгөл ашиглалтад орсноор 150 ороор хүчин чадал нэмэгдэж Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны цэцэрлэгийн 2-5 насны хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн 20 ажлын байр нэмэгдэж, 20 иргэн ажилтай, орлоготой болж байгаа юм.
Холбоотой мэдээ