Япон охин Н.Осака шувтрагын шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Япон охин Н.Осака шувтрагын шатанд шалгарлаа

Япон охин Н.Осака шувтрагын шатанд шалгарлаа

Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорлоо. Хагас шигшээд АНУ-ын М.Кейстэй учраа таарсан Японы 20 настай залуу теннисчин Н.Осака өрсөлдөгчөө 6-2, 6-4 харьцаатай хожиж шигшээд шалгарлаа. Ингэснээр энэ оны Индиан Уэлльс тэмцээнд түрүүлж шуугиан тариад авсан Япон охин Н.Осака карьертаа анх удаагаа Их Дуулга тэмцээний шишгээд шалгарч байна. Аваргын төлөө алдарт С.Уилльямстай тоглоно.

Их Дуулга тэмцээний 23, үүнээс Америкийн нээлттэй тэмцээнд 6 удаа түрүүлээд буй алдарт теннисчин С.Уилльямс хагас шигшээд Латвийн А.Севастоватай тоглож ердөө 3 гэйм алдаж 6-3, 6-0 харьцаатай хожиж 9 дэх удаагаа финалдаж байна. Өмнө нь 8 удаа финалд шалгарахдаа 6-д нь түрүүлж байсан С.Уилльямс 4 жилийн дараа дахин шигшээд шалгарлаа.

Шигшээд шалгарсан хоёр теннисчин энэ оны Миамид анх удаагаа таарахад Н.Осака хоёр сетэд ялалт авч байсан. Тэгвэл энэ удаа хоёрдахь удаагаа учраа таарч байгаа нь энэ бөгөөд тун сонирхолтой тоглолт болно. Энэ тоглолтонд С.Уилльямс ялалт байгуулж чадвал талбайн теннисний Их Дуулга тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд 24 түрүүгээр бүх цаг үеийн амжилтыг тэргүүлэгч Австралийн М.Корттой тэнцэнэ. Харин Японы Н.Осака түрүүлбэл Их Дуулга тэмцээнд түрүүлсэн анхны Япон теннисчин болох бол Ази тивээс 2 дахь теннисчин болно. Түүнээс өмнө Хятадын Ли На Австрали болон Францын нээлттэй тэмцээнд тус бүр нэг түрүүлж байсан.

Дашрамд сонирхуулахад С.Уилльямс анхны Их Дуулга тэмцээндээ 1999 онд түрүүлж байхад Японы Н.Осака ердөө 2 настай бяцхан охин байжээ. Өдгөө С.Уилльямс 37 нас хүрч байгаа бол Япон охин Н.Осака 20 настай.

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж