Ургамлын идэшт аварга загас

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Ургамлын идэшт аварга загас

Ургамлын идэшт аварга загас

Далайн ургамлаар хооллодог аварга загасны тухай Калифорнийн их сургуулийн судлаачид мэдэгдлээ. Номхон далайн эрэг орчмоор нутагладаг, жижиг толгойт акул ургамлаар хооллох чадвартайг онцолж байна.

Ихэнх аварга загасны ходоод богинохон байдаг тул ургамлаар хооллож чаддаггүй, тиймдээ ч махчин гэсэн тодотголтой байдаг. Харин далайн ургамлын идэшт уг аварга загасны ходоод бусад төрлийнхөөсөө арай өөр, ургамлыг боловсруулан шингээх чадвартай аж. Нэг метр орчим урт биетэй, 10 кг жинтэй энэхүү загас ургамлаас гадна далайн хясаа, залхаг, нялцгай биетээр ч хооллодог гэнэ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж