Их сургуулийн оюутнуудын гуравны нэг нь архиар шахуулж байсан гэж хариулав

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Их сургуулийн оюутнуудын гуравны нэг нь архиар шахуулж байсан гэж хариулав

Их сургуулийн оюутнуудын гуравны нэг нь архиар шахуулж байсан гэж хариулав

Өмнөд Солонгосын нийт оюутны  гуравны нэг нь хэн нэгнээр архиар шахуулж байсан гэжээ.

БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Үндэсний ассемблейд ирүүлсэн судалгаагаар нийт оюутнуудын  31.7 хувь нь найз нөхөд эсвэл ахмад настай хэн нэгэн архиар шахан хэтэртлээ ууж байсан гэж хариулжээ.

Судалгаанд нийт 82 их сургуул, коллежийн 5024 оюутан хамрагдсан аж.

Уухгүй байх нь бусад хүмүүсээ хүндлэхгүй байгаа мэт санагддаг тул үгүй гэж хэлж чаддаггүй гэжээ. Эдгээрийн 29.2 хувь нь кампус дотроо архиар шахуулж байсан гэж хэлсэн бол 22.6 хувь нь кампусаас гадуур найз нөхөдтэйгөө хамт байхдаа архиар шахуулан хэтрүүлэн ууж байсан гэжээ. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 54.3 хувь нь жилд дор хаяж жилд нэг удаа алхаж чадахгүй болтлоо хэтрүүлэх тохиолдол гардаг гэсэн бол 31.7  хувь нь сард нэг удаадаа ийм байдалд ордог гэж хариулжээ.

Эх сурвалж: Koreatimes

Т.Мядаг

 

 

ллагааны үеэр

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж