Дуут мэндчилгээний карт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Дуут мэндчилгээний карт гаргажээ

Дуут мэндчилгээний карт гаргажээ

Есдүгээр сарын 10-нд бол Хятадын багш нарын баярын өдөр тохиодог. Тус өдрийг угтсан нэгэн сонирхолтой үйлчилгээ Хятадад нээлтээ хийжээ. Тодруулбал, Наньжиний их сургуульд есдүгээр сарын 5-наас Дуут шуудангийн газар албан ёсоор ажиллаж эхэллээ. Олон оюутан тус газар очин багшдаа зориулан дуут мэндчилгээний картаар мэндчилгээ илгээсэн байна. Өөрөөр хэлбэл, оюутнууд дуут мэндчилгээний карт дахь QR кодыг уншуулан, багш нарын баярын өдөрт зориулан багшдаа өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ, талархлын үгээ үлдээх аж. Харин дуут шуудангийн газрын шууданч багш нарын баярын өдрөөр энэхүү мэндчилгээний картыг багшийнх нь гарт хүлээлгэн өгөх юм. Багш нар картыг хүлээн авч, мэндчилгээний карт дээрх QR кодыг уншуулснаар оюутнуудынхаа илгээсэн талархлын үгсийг сонсох гэнэ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж