Хятадын соёл аялал жуулчлалын долоо хоногийн нээлтийн нээлтийн ёслол Улаанбаатар хотноо боллоо.
Монгол улсын Уран зургийн галерейд болсон тус ёслолд Хятадын талаас Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Лин Ли, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ӨМӨЗО-ны Засгийн ордны суртал ухуулга газрын орлогч дарга, Соёлын танхимын Намын нарийн бичгийн дарга Жөү Чүнжэ, ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Ган, Монголын талаас БСШУ-ны сайд Ц.Цогцолмаа, Нийслэлийн орлогч дарга Д.Энхтөр, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны хүмүүсээс гадна их дээд сургуулийн удирдлагууд оролцлоо. ӨМӨЗО-ны Соёлын танхимын Намын нарийн бичгийн дарга Жөү Чүнжэ тус ёслолыг нээж хэлсэн үгэндээ "Хятад Монгол хоёр талын хамтын хүчин зүтгэлийн ачаар Хятад орныг танин мэдэх соёлын долоо хоногийн арга хэмжээ албан ёсоор эхэлж байна. Энэ нь манай хоёр орны соёлын харилцаанд бас нэгэн шинэ хуудас нээж байгаа юм” хэмээн онцоллоо.
Монгол Улсын БСШУ-ны сайд Цогзолмаа "Ирэх онд болох Монгол Хятад хоёр улсын дипломат харилцааны 70 жилийн түүхт ойг угтан Хятад улсын талаас энэхүү соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаж байна” гэв. БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин "БНХАУ-ын нийслэл Бээжин хотод саяхан Хятад Африкийн форум боллоо. Энд би Цогзолмаа сайдтай ярилцаж суухдаа Хятад Африкийн улсууд алс холд орших боловч бодлогын хувьд ийм ойр хамтран ажиллаж байхад хил залгаа хөрш улсууд улам илүү дотносон ойртох боломжтой хэмээн хэлж байлаа. Монголд болж буй Хятадын соёлын долоо хоногийн ажилд амжилт хүсье” гэсэн юм.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ