Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хутгалуулжээ | News.MN

Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хутгалуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хутгалуулжээ

Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хутгалуулжээ

2018 оны Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд ялах өндөр магадлалтай байгаа Социалист либерал намаас нэр дэвшигч Жайр Болсонаро сонгуулийн компанит ажлынхаа үеэр олон нийтийн өмнө хутгалуулсан хэрэг гарлаа.  Жайз Болсонаро нь барууны, популист үзэлтэй улс төрч бөгөөд 1964-1985 оны Бразилын дарангуйллын цаг үед эмзэглэж явдгаа илэрхийлж байсан юм.

Минас Жерайс мужид явж байхдаа сонгуулийн сурталчилгааныхаа үеэр халдлагад өртсөн ажээ. Шарх нь азаар аминд хүрээгүй ч  маш их цус алдаж амиа алдахад тун ойр байсан. Тэрбээр одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж түүний хүү нь хэвлэлд мэдээлсэн байна.

Жайр Болсонарогын олон нийтийн дунд хутгалуулж байгаа дүрс бичлэг цахим орчинд маш хурдан тархаад байгаа бөгөөд цагдаагийн ажилчид халдлага үйлдсэн этгээдийг тэр дор нь баривчлан саатуулаад байна.

Халдлагыг үйлдсэн сэжигтэн  Аделио Обиспо Оливэйра  гэгч байжээ. Цагдаагийн газраас тус этгээдийг ямар учраас хэргийг үйлдсэн, цаад шалтгааныг нь шалгаж байгаа гэв.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: BBC

Т.Мядаг 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж