Япон улс 2019 оны төсвөө 930 тэрбум ам.доллараар батлав

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Япон улс 2019 оны төсвөө 930 тэрбум ам.доллараар батлав

Япон улс 2019 оны төсвөө 930 тэрбум ам.доллараар батлав
Japan's Prime Minister Shinzo Abe (R) and Japan's Deputy Prime Minister and Finance Minister Taro Aso sit at the lower house of the parliament in Tokyo January 24, 2014. REUTERS/Yuya Shino/File Photo

Японы ерөнхий сайд Шинзо Абегийн Засгийн газар өнөөдөр /2018.09.07/ ирэх 2019 оны улсын төсвийг хэлэлцэн баталжээ. Японы ирэх оны улсын төсөв 102.7658 их наяд иен буюу 930 тэрбум ам.доллар байхаар баталсан байна. Тус улсын өнгөрч буй 2018 оны улсын төсөв 860 тэрбум ам.доллар байсан юм.

Японы улсын төсөвт хурдацтай нэмэгдэж буй хүн амын насжилтын улмаас нийгмийн халамжид илүү мөнгө зарцуулахаар тусгасан байна. Мөн Шинзо Абегийн засгийн газар улсын төсөвт батлан хамгаалахын салбарт  5.3 их наяд иен байхаар тусгажээ. Мөн жилийн төсвийн 2.1 хувийг Хятадын салхи болон далайн давалгааны хүчийг цахилгаан энерги болгох технологи болон Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгоход зарцуулахаар болсон байна.

Японы ирэх оны улсын төсвийн нэлээд хувийг татварын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөсөн аж. 2019 оны аравдугаар сард татварыг 8 хувиар 10 хувь хүртэл нэмэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Reuters 

Т.Мядаг 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж