Израиль улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Израиль улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 9 дүгээр сарын 5-ны өдөр Израиль Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ц.Хейфэцийг хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Израйлийн хөдөө аж ахуйн салбарын туршлагаас суралцаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг энэ чиглэлд идэвхтэй хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг тэмдэглээд цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар Израиль Улсаас туршлага судлах, энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов.

Элчин сайд Ц.Хейфэц Монгол Улстай найрсаг дотно харилцааг хөгжүүлж байгааг тэмдэглээд хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтран ажиллах бололцоо байгааг онцлон тэмдэглэсэн байна. Мөн түүнчлэн олон талт хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон байна.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж