Дисковер Монголиа: Нинжа нартай хатуу тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

LiveДисковер Монголиа: Нинжа нартай хатуу тэмцэнэ

Дисковер Монголиа: Нинжа нартай хатуу тэмцэнэ
17 : 58
2018-9-7

Дисковер Монголиа: Нинжа нартай хатуу тэмцэнэ

Уул уурхайн зах зээлийн мөчлөг өгсөх хандлагатай байгаа бөгөөд энэ ашигтай үеийг Монгол улс ухаалгаар ашиглах шаардлагатай байгааг “Дисковер Монголиа” чуулга уулзалтаар илтгэгчид  онцолсон.

Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд, Нийгмийн оролцоо: хамтын хөгжил, засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт сэдвүүдийн хүрээнд Засгийн газар бодлогоо танилцуулав.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хууль бусаар ашигт малтмал олборлогчидтой, популизмтай хатуу тэмцэнэ гэдгээ хөрөнгө оруулагчдын өмнө амласан билээ. Тиймээс Засгийн газрын зүгээс аравдугаар сарын 1-нээс ашигт малтмал хууль бусаар олборлогчдыг цэгцэлж, тэдэнтэй тэмцэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллахаа 25 орны 600 гаруй төлөөлөгчийн чихэнд хүргэсэн юм.

Мөн түүнчлэн Засгийн газраас  эцсийн эзэмшигчээ мэдэгдэхгүй байгаа уул уурхайн компаниудад  Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ гэдгийг ч тодотголоо.  Өөрөөр хэлбэл, энэ удаагийн чуулганаар олон сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг өрнөсний нэг нь нинжа нар буюу эрдэс хулгайлагчидтай хэрхэн тэмцэх тухай сэдвийн хүрээнд Засгийн газар, хөрөнгө оруулагчид байр сууриа илэрхийлсэн нь энэ юм. 

Монгол Улс хариуцлагатай, ёс зүйтэй, ажлын байр нэмэгдүүлсэн, шинэ техник технологи ашигласан байгальд ээлтэй компаниудыг дэмжиж хамтран ажиллахаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдээд байгаа юм.

Мөн жил болгоны чуулга уулзалтаар хөндөгддөг асуудлууд хэвээр байгаагийн нэг нь  орон нутаг ба хөрөнгө оруулагчдын дундах зөрчил. 16 жил ярьж, шийдлээ олоогүй, үр дүнгүй байгаа энэ сэдэв өнөөдөр ч хөрөнгө оруулагчдын бэрхшээл зовлон хэвээрээ байгааг энэ удаагийн чуулга уулзалтад оролцогчид хэлж байв.

Ашигт малтмалын лицензийг нь төрөөс олгосон байтал үйл ажиллагаа явуулахад нь орон нутгийн удирдлагууд саад бэрхшээл хийх нь элбэг.  Хөрөнгө оруулагчдын зүгээс хууль бусаар ашигт малтмал олборлогчид буюу нинжа нар нөхөрлөл нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг. Тэднийг энэ хэвээр нь байлгах уу эсвэл ямар нэгэн шийдэл олох уу.  Түүнчлэн хөрөнгө оруулагчдыг орон нутгийнхэн эсэргүүцлээ гэдэг. Гэтэл яг үнэндээ хотоос том машин унаж очсон хүмүүс орон нутгийнхны нэрийг барьж эсэргүүцдэг талаар  гомдоллож, хөрөнгө оруулалт татах гол үндэс болсон хайгуулын тусгай зөвшөөрлийг хэзээ олгохыг асууж сурагласан юм.

13 : 23
2018-9-7

Дисковер Монголиа: Хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор татах ёстой

Хөрөнгө оруулагчдын итгэл эргэж сэргэж байгаа энэ үед тэдний мөнгийг татварын бодлогоор татах ёстой гэсэн зөвлөгөөг чуулга уулзалтад оролцогчид онцолж байлаа.

Тухайлбал, MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн БНХАУ болон АНУ хооронд өрнөж байгаа болон өрнөж болзошгүй худалдааны дайнаас  бол алтны үнэ өсч байна.  Түүнчлэн дэлхийн хэмжээнд алтны олборлолт 2021 онд дээд цэгтээ хүрнэ Алтны үнэ өндөр байх тусмаа дэлхийн өртөг багатай уурхайнууд нөөцөө шавхах байх. Харин 2022 оноос алтны үнэ буурах болов уу гэсэн хүлээлт байна.  БНХАУ бол дэлхийн таваарын бүтээгдэхүүний тэргүүлэгч байсаар л байх болно.  Эрчим хүчний нүүрсний хэрэглээг байхгүй болгоно  гэдгээ зарласан. Энэ нь Монгол Улсын нүүрсний салбарт нөлөөлөх болов уу.

Монгол Улсын олон улсын хөрөнгө оруулагчдын дундах нэр хүнд сайжирч байна. Итгэх итгэл сайжирч байна. Тиймээс бид хөрөнгө оруулагчдыг юугаар татах вэ гэвэл татварын бодлогоор татах ёстой” гэв.

12 : 48
2018-9-7

Дисковер Монголиа: Том төслүүдийг дагаад жижиг төслүүд шийдэгддэг

Discover mongolia

Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа Дисковер Монголиа-гаар хэлэлцсэн нэг асуудал бол татварын орчин. Монголын татварын орчин хөрөнгө оруулагчдад хэр таалагддаг вэ.   Үүнээс өмнө хөрөнгө оруулагчид татварын таатай бус орчинтой гэж Монголыг дүгнэдэг. Өнөөдөр ч тэд татварын хувьд дунджаас өндөр байгааг онцоллоо.  Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд татварын эерэг бодлого хэрэгтэй гэв.

Чуулга уулзалтын үеэр  Монголын коксжих нүүрсний нөөц 30 хувиар нэмэгдэх орд илрүүлээд байгаа Аспайр Майнинг компаниас мэдээлэл өглөө.

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү: Метан хийн нөөцийг тогтоож, энэ чиглэлд  хөрөнгө оруулагчид татах хэрэгтэй. Алт цэвэршүүлэх үйлдвэр барихад Казакстан болон Хятадын компанийг сонирхож байна. Өртөг нь 80-120 сая ам.доллар шаардагдаж байгаа. Үйлдвэрийг Сонгинохайрхан дүүрэг барихаар судалж байна гэв.

“Занаду Майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт : Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байна.  Өмнөх чуулга уулзалтуудыг бодвол энэ жил оролцогчдын тоо огцом өссөн байна. Манай компанийн Монгол хэрэгжүүлж байгаа  Хармагтайн ордын төсөл  амжилттай хэрэгжиж байна. Сүүлийн 3-4 жилд 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо өрөмдлөг явуулж байна. Удахгүй олборлолтоо эхлүүлнэ.  Төсөл эдийн засгийн хангалттай өгөөжтэй гэдгийг ТЭЗҮ-ээр батлах ёстой. Нөөж ихтэй орд газар илрүүлсэн.  Монголын дараагийн зэсийн том орд байх болно.  Эрдэнэт, Тавантолгой , Оюутолгой гэж маш том төсөл хийгдэж байна. Эдгээр төслүүдийг дагаад дэд бүтэц шийдэгддэг. Том төслүүдийг дагаад жижиг төслүүд шийдэгддэг. Монгол бол ашигтай байрлалтай. Хилийн цаана маш том зах зээл байна.  Хятадад түшиглээд хөрөнгийн урсгал татвар цаашдаа бүс нутгийн эдийн засагт эзлэх байр нь нэмэгдэнэ. Төсөл бүр Оюутолгой шиг байх албагүй, дэд бүтэц шийдэгдэж бүх төслүүдэд боломж олдоосой гэж бодож байна.

11 : 45
2018-9-7

Б.Бямбасайхан: Эрчим хүчний том хувьсгал удахгүй болно

41195682_297937624366142_5917804891903885312_n

Дисковер Монголиа олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан илтгэл тавилаа. Түүний "Бизнесийн байгууллагуудын оролцоо, нөлөөлөл" сэдэвт илтгэл  хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан юм.  Тэрбээр  “Уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчдийн гол хүсэж буй зүйл бол төрийн бодлого ойлгомжтой, тууштай, буруу үйл ажиллагаа явуулж буй бизнесүүд болон олон улсын стандартын дагуу явуулж буй бизнесүүдээ ялгах” ёстойг онцолж, “ Бизнесийнхээ талаар олон нийтэд зөв ойлгуулах нь чухлаас гадна хатуу стандартууд тавьж ажиллах хэрэгтэй. Үүний үр дүнд хамгийн шилдэг хөрөнгө оруулалт, технологи, менежментийг нэвтрүүлж, шингээх боломжтой”-г зөвлөсөн.  

Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын талаар түүний байр суурийг сонирхлоо. “ УУл уурхайн салбар бол зөвхөн олборлох төсөл биш. Өнөөдөр бид хайгуулынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэхгүй бол хоцорч байна.  Уул уурхайн зах зээл эргээд сэргэж байгаа нөхцөлд Монгол Улс хайгуулын төслөө түлхүү танилцуулж байна.   Монгол Зүүн хойд азийн уул уурхайн төв болгох зорилтыг  тавьж байгаа. Үүнийг бизнесийн  зөвлөл дэмжээд ажиллаж байна.  Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ, ТЭЗҮ гаргах гээд эрчим хүчний компаниуд нягтран ажиллаж байна.  Эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах нь эдийн засагт ашигтай. Монгол Улс нөөцийн хувьд ч газарзүйн хувьд ч дунд нь байна.  Удахгүй эрчим хүчний том хувьсгал болно” гэв.

09 : 06
2018-9-7

Дисковер Монголиа хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Уул уурхайн салбар дахь олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох Дисковер Монголиа ххоёр дахь өдрөө Шангрилад болж байна.  Өчигдрийн чуулга уулзалтын үеэр Монголын уул уурхайн мөчлөг, Засгийн газрын бодлого, Оюутолгой, Тавантолгойн шинэ мэдээллийг хөрөнгө оруулагчид сонссон бол өнөөдрийн хуралдаанаар   Татвар болон хууль эрхзүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд, нийгмийн оролцоо: Хамтын хөгжил, засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт сэдвүүдийн хүрээнд болно.  Энэ удаагийн  чуулга уулзалтад Засгийн газар багагүй ач холбогдол өгч, бодлого шийдвэрүүдээ танилцуулж  байгаа нь хөрөнгө оруулагчдад багагүй итгэл өгч байна.  Харин хөрөнгө оруулагчдын зүгээс байгалийн баялгийн нөөцөөс илүү улс орнуудыг тогтвортой байдал хөрөнгө оруулалт татахад эерэгээр нөлөөлдгийг Монголын төрд хэлж сануулж буй юм."Бизнесийн байгууллагуудын оролцоо, нөлөөлөл" сэдвээр Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан илтгэл тавьлаа.  Харин Монголын уул уурхайн салбарт ямархуу шинэчлэлт хийхээр, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах боломжийн талаар МУУҮА-ийн Удирдах зѳвлѳлийн гишүүн Г.Сурахбаяр хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгсөн юм.

Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж