Ажилт хаялтыг эсэргүүцэж байгааг эсэргүүцэв | News.MN

Ажилт хаялтыг эсэргүүцэж байгааг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Ажилт хаялтыг эсэргүүцэж байгааг эсэргүүцэв

Ажилт хаялтыг эсэргүүцэж байгааг эсэргүүцэв

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар энэ сарын 3-наас эхлэн ажил хаяв. Тухайлбал эхний өдөр 12 сургуулийн (Баянгол дүүргийн 93 дугаар сургууль, “Эрдмийн өргөө”, Баянзүрх дүүргийн 79, 84, 97, 102, 120, “Амгалан”, Хан-Уул дүүргийн 34, 41, 118 дугаар сургууль) багш нар ажил хаялтад нэгдсэн юм.  Ажил хаялт хүрээгээ тэлсээр байна. Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлж буйгаар одоогийн байдлаар 47 сургуулийн багш нар ажил хаяад байна. Түүнчлэн ажил хаялтад оролцох хүсэлтээ 33 цэцэрлэг ирүүлснээс 12 нь өчигдөр /2018.9.6/  ажил хаясан гэж МБШУҮЭХ мэдэгдлээ. Үүнд Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 61, 122, 191, Сүхбаатар дүүргийн 130, 135, 143, 225 дугаар цэцэрлэг, Дорноговь аймгийн нэг, Завхан аймгийн нэг, Сэлэнгэ аймгийн хоёр цэцэрлэг багтаж байна.

Ажил хаялтыг олон эцэг эх, зарим багш нар ч эсэргүүцэж байгаа юм. Тиймээс ажил хаясан цэцэрлэг сургуулиудаар очлоо. Нийслэлийн 122 дугаар цэцэрлэг дээр очив. Цэцэрлэгийн хашаанд ажил хаяж байгаа талаар мэдэгдэл наасан байлаа. Цэцэрлэг дотор нам жим байсан тул ажил хаялтын талаар тодруулга өгөх хүн байгаа жижүүрээс лавлахад хоёр давхарт багш нар хуралдаж байгааг дуулгав. Ингээд хоёр давхарт гартал “Ажил хаялтын хүр хороо”, “Ажил хаялт явагдаж байна” гэсэн хаяг наасан өрөөнд багш нар хуралдаж байв.

373 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ҮЙЛЧЛЭГЧИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА

Ажил хаялтын талаар 122 цэцэрлэгийн багш, Үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Баялагаас тодрууллаа.

-Цэцэрлэгийн хэдэн багш ажил хаялтад нэгдээд байна вэ. Ажил хаялтын гол зорилго нь юу вэ?

-Манай цэцэрлэг 51 цагш, ажилчидтай. Үүнээс 43 нь ажил хаяж байна. Бидний ажил хаялтад нэгдэж байгаа шалтгаан нь багш нарын цалинг нэмүүлэхээс гадна бусад түгээмэл мэргэжилтэн, ажилчдын цалинг нэмүүлэх. Бүгд адил хэмжээний ачаалалтай ажилладаг хэрнэ зөвхөн багш нарын цалинг 12.3 хувь нэмсэнд бусад ажилчид сэтгэл гонсгор байгаа. Тиймээс боловсролын салбарт ажиллаж байгаа бүх хүний цалинг жигд нэмэхийг шаардаж байна. Цэцэрлэгийн багш нарын цалинг 12.3 хувиар нэмж байгааг талархалтайгаар хүлээн авч байгаа ч цэцэрлэгт ажиллаж байгаа ажилчдын цалин бага хэвээр байна. Цэцэрлэгийн үйлчлэгч 373 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлээ төлөхөөс гадна, сард хоёр хувааж цалингаа авдаг. Бид эдгээр хүмүүсийн төлөө тэмцэж байна.

-Ажил хаях мэдэгдлээ хэзээ өгсөн бэ. Өнөө өглөө хүүхдээ цэцэрлэгт нь өгхөөр ирсэн аав, ээж байсан уу?

-Манай цэцэрлэг ажил хаях мэдэгдлээ наймдугаар сарын 22, 27-нд өгсөн. 122 дугаар цэцэрлэгт 911 хүүхэд хүмүүжиж байна. Эдгээр хүүхдийн эцэг, эхэд ажил хаях талаар хоёр хоногийн өмнөөс мэдэгдсэн. Өмнөх өдөр нь бүх хүүхдийн эцэг, эхэд утсаар дахин мэдэгдсэн. Тиймээс хүүхдээ авч ирсэн аав, ээж бараг байсангүй. Бид хүүхдийн эрх ашгийг хохироохыг хүсэхгүй байна. Тиймээс Засгийн газар бидний шаардлагыг сонсч, биелүүлэхийг хүсч байна.

-Багш нар яг одоо хуралдаж байна. Хурлаар юуг түлхүү ярилцаж байна вэ?

-Өнөөдрийн хуралдаанаар ажил хаялтын талаар, үүнд оролцоход ямар хууль эрхзүйн мэдлэгтэй байх ёстой талаар ярилцаж байна.

АЖИЛ ХАЯЛТЫГ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Дараа нь анхны цахим сургууль гэгддэг 84 дүгээр сургуульд очлоо. Угтагчид хэрэг зоригоо дуулгахад багш нар хуралдаж байгааг учирлаад хүсэлтийг минь тэдэнд дамжуулахаар явлаа. Энэ үед зургаан багш гарч ирэв. Ямар зорилгоор ирснийг дахин лавлаад ажлын үнэмлэхийг маань нэгэндээ дамжуулан шалгав. Тэдэнд багш нарын ажил хаялтын талаар сурвалжлага бэлтгэж яваагаа хэлээд Үйлдвэрчний эвлэлийн дарга, эсвэл гишүүнээс тодруулга авах хүсэлтэй байгаагаа учирлалаа. Тэнд байсан багшийн нэг нь “Үнэн худал нь мэдэгдэхгүй хүмүүс ирээд баахан юм асууж байснаа очоод сөрөг юм бичээд байгаа юм. Үнэмлэх дээрх нэрийг нь сайтаас нь хайгаад үз. Энэ нэрээр багш нарын талаар ямар юм бичсэнийг нь шалга” гэлээ. Энэ хооронд багш нар хэвлэл мэдээллээр тэдний талаар сөрөг мэдээлэл гарч байгаад бухимдаж байгаагаа хэлж, илрхийлж байлаа. Хэсэг хугацааны дараа тодруулга өгөхөөр болж, хурал болж байгаа өрөөнд дагуулж оров. Багш нар ширээ тойрон суусан байлаа. 84 дүгээр сургуулийн Ажил хаялт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Б.Цэрэндолгор яриа өгсөн юм. Багшийг ярьж эхлэх үед нэгэн багш “Яриаг нь давхар хурааж ав, бас протокол хөтөл” гэв. Түүний хэлснийг ёсоор болголоо.

Тодруулгын эхэнд Б.Цэрэндолгор багш “Ажил хаясан дөрөв хоногийн хугацаанд сөрөг мэдээлэл их орж ирж байна. Багш нар ямар зам туулаад, юуны төлөө ингээд зогсч байгаа талаар бичсэн, хэлсэн ганц ч сэтгүүлч байсангүй. Тиймээс энэ хүмүүсийн цухалдах нь түмэн зөв. Бидний чин зорилго цалингаа нэмүүлэхээр улайран зүтгэх биш. Нийгэм яагаад цухалдалд хүрэв. Оюун ухаан, нэгнээ хүндлэх зүйл хаягджээ. Үүнийг хамгаалах, үүний төлөө тэмцэх ёстой хүн нь багш нар. Тиймээс бид нийгмээс хамгаалал хүсч байна. Нэгдүгээрт, бид эдийн засгийн баталгаат хамгаалалтай баймаар байна. Бидний авч буй цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 200 хүрэхгүй мянган төгрөгөөр л ялгаатай байна. Сонин дээр монголчуудын гуравны нэг нь буюу 29.6 хувь нь ядуу гээд гарсан байсан. 29.6 хувийн нэг хэсэг нь багш нар бид. Ажил хаяад дөрөв хонож байхад багш нарын талаар эерэг  мэдээлэл нэг ч гарсангүй. Бүгд багш нарын эсрэг дайрч байгаа нь тэднийг хамгаалах эрх зүйн орчин байхгүйн шинж. Цалингаар дамжуулан бид нэг зүйлийг ярьж байгаа. Бид ажил хаяснаар хүүхэд хохирч байгаа. Гэтэл хичээлдээ суусаар байгаад хохирч байгаа хүүхдийн эрх ашгийн төлөө хэн ч дуугараагүй. Үүнийг хэн хэлсэн багш нар л хэлсэн.

30 хүүхэд суух ёстой танхимд 60 хүүхэд сууснаар хүүхэд эрүүл мэнд, сурах эрхээрээ хохирч байна. Багш 40 минутад 60 хүүхдэд хүрч ажиллаж чадахгүй. Хичээлийн дараа хүүхдэд дэмжлэг үзүүлэх боломжгүйгээс хүүхэд хоцрогддог. Хоцорсон хүүхдэд дэмжлэг үзүүлэх гэхээр талбай, цаг олддоггүй. Ингэж хүүхэд хохироод байхад үүний төлөө тэмцэж байгаа багш нарын эсрэг Ажил хаялтын эсрэг эцэг, эхийн холбоо байгуулагдсан байна. Холбоо ганцхан шөнийн дотор 5000 гишүүнтэй болсон байна.Бид үүнийг эсэргүүцэн хүлээн авч байна” гэлээ.

Хүүхдүүд хохирсоор л

Түүнчлэн “Танай сургууль ажил хаях мэдэгдлээ хэзээ өгсөн, сургууль хэдэн багш, сурагчтай зэрэг мэдээлэл өгөхгүй юу” гэсэн асуултад “Энэ сургуульд ажил хаялт хэзээ эхэлсэн, хэдэн хүнтэй, хэдэн хүүхдийн төлөө ийм юм хийчхэв гэж асууж байгаа чинь тун харамсалтай байна. Боловсролын салбарт мөрдөх хууль тогтоомжууд гэж байдаг. Бид үүнийг мөрдөж байгаа. Энэ хуультай холбоотой арга зүйг саяхан гаргасан. Чиний цаад зорилгыг ойлгож байна. Яаж ийж байгаад хэдэн багш нарын зоригийг мохоох, унагах зүйл хайгаад байна. Би чамд ганцхан юм хэлье. Бид тавдугаар сарын 1-нд ажил хаяна гэж зарласан, үүнийгээ удирдах дээд байгууллагадаа мэдэгдэж байсан. МҮЭХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Энэ хугацаанд Багшийн цалинг нэмүүлэх түр хороогоор уламжлан Монгол улсын эвийг илрхийлэгч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийг төлөөлөгч УИХ-ын дарга, Монголын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалагч МҮЭХ-д 54 бичиг баримт өгч, тавдугаар сарын 1-нд ажил хаяхаа мэдэгдэж, шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу ажил хаялт зарлах гэж байтал яалт ч үгүй 12 дугаар анги төгсөх хүүхэд гарч ирсэн. Тэдэнд боломж олгоё, магадгүй манай мулгуу төр төгсч байгаа хүүхдүүдийн шалгалтыг ч өгүүлэлгүй хүүхдээр тоглочиж магадгүй гэж бид сэрэмжлээд төгсөх шалгалтыг өгүүлсэн. Есдүгээр сарын 1-нээс ажил хаялт хийнэ гэдгийг яамнаас ч МҮЭХ-ноос мэдэгдсэн. Тийм ч учраас МҮЭ долдугаар сарын 2-нд ажил хаялт зарлалаа гэдгийг мэдэгдсэн. Үүнээс өмнө хэлэлцээр гэдэг хадны мангааОУВС гэсэн хоёр зүйлээр шаардлагын хариуг халхалсаар байсан. МҮЭХны ерөнхийлөгч Х.Амагланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нар олон нийтэд мэдэгдсэн тул ажил хаялт хийх эрх зүй үүсч гэж ойлгон бид наймдугаар сарын 27-нд бүх гишүүдийнхээ хурлыг хийсэн. Ингэхдээ энэ баримт бичгийн дагуу (Боловсролын салбарт мөрдөх хууль тогтоомжуудхурлаа хийж, гарын үсгээ зурсан. Энэ ногоон номд буруу биччихээгүй юм бол бүх зүйл ёс журмынхаа дагуу явж байгаа. Манайх 5022 сурагчтай. Үүнээс өөр мэдээлэл би чамд өгч чадахгүй” гэлээ.

 Тэдний тэмцэл ч, түүнийгээ илэрхийлж байгаа хэлбэр нь ч үнэхээр туйлджээ. Засгийн газар, багш нар хоорондын хэрүүл дунд хүүхдүүдийн эрх ашиг хохирсоор байх нь ээ.

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БЗД 2018-09-07 103.229.122.170

Энэ 122 цэцэрлэг болон 84-р сургуулийн захиралуудыг ажлаас нь халаачээ.Жилийн жилд дандаа юмны түрүүнд явж бусдыгаа турхирч байдагаа болиочэээээ

Avatar

Зочин 2018-09-07 43.242.242.59

Нэг л юмаа заагаад ямар ч зовлонгүй мөнгө авдаг задарсан багш нар.

Avatar

Зочин 2018-09-07 43.242.242.59

Ажил хаясан бүх багш нарыг халаач ээ. бусад нь ажлаа хийг

Avatar

Зочин 2018-09-07 202.126.89.246

Ядарсан багш нар луу дайрхаа зогсооё

Avatar

link 188bet 2018-09-07 23.92.122.84

It's an awesome piece of writing in support of all the online users; they will take benefit from it I am sure. http://s-qu.com/forum/redirect.php?url=http://www.mbet88vn.com

Avatar

188bet 2018-09-07 107.174.226.162

Amazing things here. I am very satisfied to peer your article.

Thank you so much and I am taking a look forward to touch you.
Will you kindly drop me a e-mail? http://ll.my/link188bet68197

Avatar

188bet 2018-09-07 107.174.226.162

Amazing things here. I am very satisfied to peer your
article. Thank you so much and I am taking a look forward to touch you.
Will you kindly drop me a e-mail? http://ll.my/link188bet68197

Avatar

Зочин 2018-09-07 202.126.89.102

Зүгээр л хөөгөөд явуулаач. Аагаа багтаасан их цалин аваад байгаа хэн байгаан ер нь…

Avatar

Зочин 2018-09-07 103.10.21.113

Багш нарт ажил хаях эрх бий. Харин хүүхдэд сурах эрх бий. Тиймээс ажил хаялтыг зохион байгуулагчдаас дараахь зүйлийг ШААРДМААР БАЙНА:
6. Ажил хаялтын талаар эцэг эх, сурагчдын саналыг авах, мөн багшийн мэдлэг, ур чадвар, харилцааны болон ёс суртахууны асуудлаар эцэг эх, сурагчдаас судалгаа авах, гэхдээ энэ судалгааг сургууль нь биш хөндлөнгийн хараат бус түр комисс зохион байгуулах гээд олон юм байна.

Avatar

Зочин 2018-09-07 103.10.21.113

Багш нарт ажил хаях эрх бий. Харин хүүхдэд сурах эрх бий. Тиймээс ажил хаялтыг зохион байгуулагчдаас дараахь зүйлийг ШААРДМААР БАЙНА:
6. Ангийн сурагчдаа царай зүс, сурлагын түвшин, аав, ээжийнх нь ажил мэргэжил, авдаг цалингийн хэмжээнээс нь хамааран алагчилж харьцдаггүй байх.

7. Сургууль дээр сурагчдад зориулан төлбөргүй сургалт, дугуйлан, давтлага явуулдаг байх. /Бидний үед өчнөөн дугуйлан, секц байсан. Одоо бол өдрийн од шиг болсон, тэрэнд нь орох гэж бөөн тэмцэл/

Avatar

Зочин 2018-09-07 103.10.21.113

Багш нарт ажил хаях эрх бий. Харин хүүхдэд сурах эрх бий. Тиймээс ажил хаялтыг зохион байгуулагчдаас дараахь зүйлийг ШААРДМААР БАЙНА:
4. Ангийнхаа хүүхдүүдийн эцэг, эхээс гуйх, зээлэх зэрэг нарийн нарийн аргаар авсан, хийлгэсэн ажил үйлчилгээний талаар мэдээлэл хийх.

5.Багш нарын, үсэглэлийн, анги төгсгөсний, хонхны гээд дуусашгүй олон баяраар авсан бэлэг дурсгал, бэлэн мөнгөний тооцоогоо багш 1 бүрээр гаргаж танилцуулах.

Avatar

Зочин 2018-09-07 103.10.21.113

Багш нарт ажил хаях эрх бий. Харин хүүхдэд сурах эрх бий. Тиймээс ажил хаялтыг зохион байгуулагчдаас дараахь зүйлийг ШААРДМААР БАЙНА:
3. Нэг ангийн 30-50 хүүхдээс авч байгаа ариун цэврийн, цэвэрлэгээний багцийн хэрэглээ, анги засварын мөнгийг яг үнэндээ яаж зарцуулдаг талаар тайлагнах.

Avatar

Зочин 2018-09-07 103.10.21.113

Багш нарт ажил хаях эрх бий. Харин хүүхдэд сурах эрх бий. Тиймээс ажил хаялтыг зохион байгуулагчдаас дараахь зүйлийг ШААРДМААР БАЙНА:
2. Сурах бичгээ зөв, алдаагүй, нэмэлт, хавсралтгүй боловсруулах, илүү дутуу ном сурагчдад шахахгүй байх. /Угаасаа тэд нар чинь ямар ч нэмэлтгүйгээр 20-30 кг цүнх үүрдэг/

Avatar

Зочин 2018-09-07 103.10.21.113

Багш нарт ажил хаях эрх бий. Харин хүүхдэд сурах эрх бий. Тиймээс ажил хаялтыг зохион байгуулагчдаас дараахь зүйлийг ШААРДМААР БАЙНА:

1. Ажил хаясан хугацаанд заах ёстой байсан хичээлийг хэрхэн нөхөх талаар боловсруулсан төлөвлөгөөгөө танилцуулах. /Ажилдаа орохоороо гэнэт ухаан орсон юм шиг хүүхдийг гэрийн даалгавараар дарж алахгүй байх, ар гэрт нь хүндрэл учруулахгүйгээр авах ёстой байсан мэдлэгийг нь олгох зэрэг/

Avatar

Зочин 2018-09-07 103.10.21.113

Цалин нэмүүлэх хэрэгцээ хэнд ч бий. Багш, эмч төдийгүй төрийн үйлчилгээнд ажиллаж буй үйлчлэгч, слесарь, цахилгаанчин, номын санч, жолооч гээд мянга, мянган хүнд бий. Гэвч эдгээр хүмүүс багш шиг сурагчаа, эмч шиг өвчтөнөө барьцаалах боломжгүйн дээр ажил хаясан бол ажил хийх дараагийн хүн нь бэлэн дугаарлаж байдаг учраас чимээгүйхэн байсаар, хүлээсээр л байгаа.

Avatar

Зочин 2018-09-07 103.10.21.113

Боловсролын тухай хуульд "багш, ажилтан, сурагч, эцэг, эх, бусад байгууллагын төлөөлөлтэй байна. 9-11 гишүүнтэй" багш, сурагч, ажилтны эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй "цэцэрлэг сургуулийн Зөвлөл" ажиллах, сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавих тухай заасан боловч сурагчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж буй ийм үед энэ Зөвлөлийн дуу хоолой хаана хүрээд тасарч байгааг мэдрэлгүй өдийг хүрлээ.

Avatar

зочин 2018-09-07 103.10.21.113

Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай, Хүүхдийн эрхийн тухай гээд хууль тогтоомжид Монгол Улсын иргэний үндсэн эрхийн нэг бол сурч боловсрох эрх, хүүхэд сурч боловсрох эрхтэй гээд л тодорхой заасан байдаг. Гэвч энэ эрх тунхаглал төдий болсон нь сурах бичиг, сургалтын гарын авлага, тэдгээрийн агуулга, сураад төгссөн хүүхдийн мэдлэг зэргээс харагдаад байх шиг.

Avatar

Зочин 2018-09-07 124.158.110.82

монгол улсын эдийн сэргээд их сайхан болсон гээд зурагт радиогоор өдөр шөнөгүй л яриад байгаа байж цалин нэмэх болохоор мөнгө байхгүй болдог байнаа. Та нар идэхээр мөнгө байгаад болоод байдаг. Багш эмч нар цалингаа нэм гэхээр мөнгө байхгүй болдог. уу?

Avatar

heriii 2018-09-07 202.179.22.153

bagsh nariiin chadwar mash muu bn tiim bj tsalingaa nemuulii ch geh shig tawartsan bnaaaa zarim n suragchaasaa taaruuhan bn shdee unen n

Avatar

иргэн 2018-09-07 66.181.167.54

Багш нар одоо боль.Болохгүй бусдыг дурхирч байгаа багш нарыг сольж шинээр багш нараар хичээл заалга.Эсвэл ажил хаяад байгаа багш нарыг талбай дээр тэмцлээ хий:Оронд нь хичээллийн өөр багш нараар заалгаачээ.Сургуульд дотор ажил хаях эрх зүйн үндэс байхгүй.Гудамжиндаа тэмцлээ хийдээ багш нараа.Сургууль дээрээ сурагчид хичээлээ хийх буюу зааландаа чөлөөт цагаа өнгөрүүлэх ёстой.Цалингийн бүү өг.Ажлаагүй хүмүүс цалин авах ёсгүй үүнд БСШСЯ анхаар

Avatar

Зочин 2018-09-07 66.181.169.122

өөрөө юм бөндгөр дахь нсуу сэгсэрчээд эргүүтэж донгос заа… ажил хаяна гэхээр чам шиг гудамж метрлэж архи тамхинд мансуурч шүлс шээсээрээ бузарлаад дэмий холхихыг хэлдэггүй юм… ажил хаялтыг ажлын байран дээрээ хийдэг юм ногооноо

Avatar

Зочин 2018-09-07 66.181.167.54

Багш нар одоо боль.Болохгүй бусдыг дурхирч байгаа багш нарыг сольж шинээр багш нараар хичээл заалга.Эсвэл ажил хаяад байгаа багш нарыг талбай дээр тэмцлээ хий:Оронд нь хичээллийн өөр багш нараар заалгаачээ.Сургуульд дотор ажил хаях эрх зүйн үндэс байхгүй.Гудамжиндаа тэмцлээ хийдээ багш нараа.Сургууль дээрээ сурагчид хичээлээ хийх буюу зааландаа чөлөөт цагаа өнгөрүүлэх ёстой.Цалингийн бүү өг.Ажлаагүй хүмүүс цалин авах ёсгүй үүнд БСШСЯ анхаар

Avatar

хүүхэд 2018-09-07 202.21.127.170

багш нар цалингаа голоод хичээл орохгүй болохоор хавар хичээл дуусч өгөхгүй зун амраахгүй хичээл 7 хоног 10 хоногоор хойшлогдоод байгааг энэ багш нар ойлгож байгаа муу өвөл өвчин их гарсан их хүйтэрсэн гээд ноднин тэгсэн ш дээ тэгээд сурагчид хохироодл байна цэцэрлэгийн хүүхдүүд хүүхдийн баяраа хийгээд амарчдаг сургуулийн хичээл нь дуусахгүй тэгээд бид нар зун 3 сар амардаггүй бараг 2 сар амраад байна зун амарч тогломоор байхын яах вэ энэ багш нар дарга нар мэддэгийн муу мэддэггүй муу мэддэг ш д

Avatar

Зочин 2018-09-07 202.21.115.155

эцэг эхээ л дуурайна шүү дээ

Avatar

Зочин 2018-09-07 203.91.112.146

Bagsh nar odoo nemegdel uchnuun avdag l yum bnalee teriigee durdakhgui l baikh yum
Gekhde er ni bagsh nariin tsaling nemekh gants bolomj ni ajilgui avilga kheel khakhuuliar amidardag tsagdaa nariig 50 khuvi tsoimkhotgoj shuukh prokuroriin undur tsaling bagasgaj l bagsh emch nariinkhaa tsaling nemmeer baigaa yumdaaa

Avatar

Иргэн 2018-09-07 103.229.177.66

Багш нар туйлбартай бөгөөд зохион байгулалт сайтай байж үр дүнгээ үзээсэй. Цалин хэтэрхий бага гэдэг үнэн шүү дээ. Цалинг нь нэмээд, хариуцлагыг нэмэгдүүлж байж боловсролын чанар сайжирна. Зарим эцэг эхчүүд өнөө маргаашдаа хүүхэд харах хүнгүй хэцүүдэж байгаа тул багш нарын ажил хаялтыг дэмжихгүй байх шиг байна. Гэхдээ энэ нь яваандаа Мэонгол улсын ирүүдүйн асуудал шүү. Дэмжих хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-09-07 104.131.94.133

Манай боловсролын салбар дампуурч дуусаад нурж унаж байна гэсэн үг үнэн бололтой

Avatar

tttt 2018-09-07 202.9.40.174

odoo talbai deer jagsaa xurdan uls vx tegbel oilgono negdeechee tal tald uruunduu suugaad salbadainuud zoxion baiguulalt alga

Avatar

Зочин 2018-09-07 202.21.106.108

Зөв

Avatar

Ёстой марзан юм аа 2018-09-07 202.72.245.205

АЖИЛ ХАЯЛТЯГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦСЭНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА МАНАЙ НИЙГЭМ БҮР ЭРГҮҮТЭЖ ГҮЙЦЖЭЭ МАНЫ ӨЛСГӨЛӨНГИЙН ЭСРЭГ ӨЛСДӨГ АРГА БАРИЛ ХЭВЭЭР ШИВДЭЭ

Avatar

Зочин 2018-09-07 202.9.43.20

Манай багш утсаар яриад, уншаад суучихдаг гэж ярьдаг хүүхэд олон байна. Тэгэчихээд цалин нэмүүлэх үү?

Avatar

Зочин 2018-09-07 202.9.43.20

Яагаад багш нарыг дэмжихгүй байна гэхээр хүүхдүүдийн сурлага ямар байгаагаас шалтгаалж байна даа. эцэг эхчүүд хүүхддээ ямар багш яаж зааж байгааг мэдэлгүй дээ.

Avatar

Эрка 2018-09-07 203.169.50.136

Багш чадлаараа хичээлээ заахад яагаад ч ойлгохгүй хүүхдүүд байна.Учир нь эцэг эхчүүд нь гэрт нь хариад хичээлийг нь давтуулдаггүй.Хүүхдийн сайн муу ганцхан багшаас шалтгаалдаг гэж боддог эцэг эхчүүд ямархүү хүмүүс вэ гэдэг нь энэ үзлээс нь харагдаж байдаг.Гэхдээ сайн дотор муу ч багш нар байгаа байгаа.

Avatar

Zochin 2018-09-07 122.201.21.19

hogiin sait

Avatar

Zochin 2018-09-07 122.201.21.19

Ene zasgiin gazar ogtsroh heregtei, humuusiin amdraliin naad zahiin heregtseeg hangah sanhuugiin daramtgui amdrah hemjeenii tsalin tegever egeh tsag chin bolson.

Avatar

зочин 2018-09-07 124.158.105.50

хаана амьдраад ямар цалин нэхээд байгаагаа ойлгох чадваргүй ийм өрөвдөлтэй улсуудыг ээ ичээч үйлчлэгчийнхээ төлөө гэчжээ хувийн компанийн үйлчлэгч ч ийм цалин авдаг юм төрөөс тогтоосон цалингийн доод хэмжээ гэж байдгийг мэдэх үү ,заасан хүүхдүүд нь ямар байгаа билээ дээ ийм байж бас тэнгэрийн цалин нэхчжээ тэр цалинг чинь хувийн томм компанид ч өөрийгөө зовоож дайчилж сурч байж авдаг юм,бүгдий нь халаад явуулаач тэгээд тэр өндөр цалинтай ажлаа олоод хийнэ биз ,ажил хайсан багш нар зөндөө л байга

Avatar

Зочин 2018-09-07 66.181.160.126

Илүү хүнд нөхцөлтэй хөдөө ажил хаяхгүй бгаа нь дарамттай шууд холбоотой.Цалин бага,ажлын байр маш ховор учраас.Захирал эрхлэгчид нь төсвийн хөрөнгө идэх,багш нараа дарамтлах талаар тасарсан гарууд олон жил улиран ажилладаг.Үе үеийн засаг дарга ялсан намын нөхдүүдтэй хэл амаа олж чаддаг сайн муу юм юмандаа сайн сэргэлэн гарууд бдаг.

Avatar

zochin 2018-09-07 66.181.187.251

MALAA huduu neg angid 15 huuhed surch bn. HOTOD neg angid 60 huuhed durch bn achaalal yamar bn? ter ih huuhdiin chimeend bagsh nar yadarch bn

Avatar

Зочин 2018-09-07 122.201.24.147

Дэлхийн жишигт хүрсэн хичээл заачхаад тийм цалин нэхмээр юм.Буурай хөгжилтэй шахуу орон дэлхийн жишиг цалинг төрийн албаны ажилчдад өглөө юу.Ядаж жоохон юм судал, судалгаа хийгээд тэр тоогоо гаргаж ир.Чадахгүй л дээ.Өөрсдийгөө их сургуулийн багш нартай харьцуулж энэ тэр.Тэд чинь та нараас IQсайтай болхоор их сургуульд багшилж байгаа юм.

Avatar

Зочин 2018-09-07 27.123.213.78

мал минь 60 хүүхдэд 45 минутанд юу заадгийн

Avatar

Иргэн 2018-09-07 122.201.24.147

Манай улс бол бараг буурай хөгжилтэй орон.Гэтэл дэлхийн жишгийн цалин нэхээд өөрсдөө дэлхийн жишигт хүрсэн мэдлэг олгож чадахгүй байж даварчихсан.ер нь энэ багш нар мэдлэг муутай болоод энийгээ ч мэдэхгүй тооцоо хийж чадахгүй хаа хамаагүй тоо гаргаж ирээд нэхээд байгаа юм биш үү.Ядаж судалгаа хийсэн үү.Захирлын цалин авах санаатай.Наад нэхээд байгаа цалинг чинь хувийн компаны гадаадад доктор хамгаалсан бараг Харвард төгссөн хүн авдгым ш дээ

Avatar

иргэн 2018-09-07 103.229.177.66

багш нарын авдаг бодит цалин хэд байдаг, шаардлагын дагуу нэмлээ гэхэд хэд болохыг мэдчээд ийм юм бич л дээ та.

Avatar

иргэн 2018-09-07 103.229.177.66

багш нарын авдаг бодит цалин хэд байдаг, шаардлагын дагуу нэмлээ гэхэд хэд болохыг мэдчээд ийм юм бич л дээ та.

Avatar

иргэн 2018-09-07 103.229.177.66

багш нарын авдаг бодит цалин хэд байдаг, шаардлагын дагуу нэмлээ гэхэд хэд болохыг мэдчээд ийм юм бич л дээ та.

Avatar

Зочин 2018-09-07 66.181.160.126

Хүрэлсүх Занданшатар амьдралаас тасархай тэнэгүүд юм ойлгохгүй.Улаанбаатарт 370 мянгаар хүн амьдрах уу.Цаад ар гэрийг нь шууд ядуур гэсэн үг бн.Ганбаатар галзуу ҮЭ.ийн нэрийг шороотой хутгасан.Одоо ерөнхийлөгчид дэвшиж явсан хүн гэхэд юу ч биш болсон.ҮЭ тоглоом болсоор одоо л ажилаа утгаар нь хийж бгаа юм бн.Хувийн хэвшилд хийх ажил их бн

Avatar

Зочин 2018-09-07 202.131.238.98

чадахгүй бол зайлцгаа. наад цалоингаар чинь ажилах багш нар зөндөө бна

Avatar

АХ 2018-09-07 202.9.43.20

Энэ ажил хаялт төрийн өмчийн сургуульд болоод байна уу??? хувийн хэсэг бүлэг хүний өмчийн сургуульд болоод байна уу???ЙИМ АСУУДЛЫГ ХОЙШ ТАВИХГҮЙ ЦАГ АЛДАЛГҮЙ ШИЙДЭЖ ЭЗЭН НЬ ӨМЧӨӨ МЭДМЭЭР ЮМ ??? МОНГОЛД БАГШ ГЭЖ ХОВОР МЭРГЭЖИЛ БОЛСОН ЮМ УУ???

Avatar

chek 2018-09-07 202.126.89.205

хувийн сургуулийн цалин 800000-1500000

Avatar

Surwaljlagchid 2018-09-07 202.131.232.114

Hamgiin suuliin uguulber ee haschuul yaahav survaljlaga gej oilgomoor bh yum. Suuld ni dugnej bichdegee bolichooch dee

Avatar

Зочин 2018-09-07 180.149.80.75

Huuhduud etseg ehchuud bagsh nartaigaa tsug jags, temts, ajil haya, surguulia haya tegj baij l yum uurchlugdunu. Ternees naana ugui. Darga nariin huuhed huviin surguulid l bgaa terend ardiin huuhed hamaagui shuu dee.

Avatar

Зочин 2018-09-07 202.9.43.16

Сургасан шавь нар чинь бичиг үсэгт тайлагдахгүй шахам 12-р анги төгсөж байхад багш Та нар цалингаа нэмүүлнэ гэдэг чинь ичиг??? Сайн багш нар хувийн сургуульд өндөр цалинтай ажиллаж байна даа?? капитализмын зарчим бол чаддаг нь сайн ажиллаж өндөр цалин авна. даа???Үнэхээр мундаг багш нар байгааа бол хувийн сургуульдаа авна шүү

Avatar

Хардагч 2018-09-07 202.179.8.213

зарим хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтай сургууль байгуулагууд инфляцийг дагаад цалингаа уяалдуулан өсгөсөөр ирсэн үүнтэй адил монгол улс төрийн хэвшлийн сургууль цэцэрлэг бусад байгуулагуудын ажилчдын цалинг жилдээ 2 удаа тодорхой нэмж байхаар төсөвөө тооцож их хуралд оруулж ирж батлуулж байх хэрэгтэй. Ингэхгүй бол наад хэд чинь туйлдаж дууслаа. Эсвэл төр дийлэхгүй бол сургууль цэцэрлэгүүдээ үе шаттай хувьчлах хэрэгтэй тэгээд чадалтай хүмүүс нь аваад явна биз

Avatar

Зочин 2018-09-07 122.201.27.34

Нийтлэл бичиж байж өгүүллэг бичиж байгаа юм шиг л бичсэн байх юм.

Avatar

Hh 2018-09-07 202.21.106.102

Tom tusluud hudolsoor tusviin orlogo usno. Ternees uur zam baihgui gej helj bolno doo. Tusluudee l demj

Avatar

Зочин 2018-09-07 202.21.106.102

Tom tusluud hudolsoor tusviin orlogo usno. Ternees uur zam baihgui gej helj bolno doo. Tusluudee l demj

Avatar

Зочин 2018-09-07 202.21.106.108

Элэнцгийн юм яриад байна

Avatar

Иргэн 2018-09-07 43.243.161.23

Засгийн газрын хэдэн сайд нар нь улсын мөнгө баруун солгойгүй цохиж болдог, албан тушаалын наймаа хийж болдог хэдэн ядарсан багш, эмч нар болохоор л цалинг нь нэмэхээр улс орон дампуурчих гээд байна уу? Ичиж амьдар аан. Наад хэдэн сайд гишүүдийнхээ хулгай хийсэн мөнгөний 1 хувийг л олоод авчих тэгээл багш нарын цалинг хэдэн ч хувь нэмж болно. Та нарт сэтгэл л алга. Хурдаг огцор Засгийн газар ухаантай малнууд минь. Чаддаг, чадалтай, боловсролтой залуус дүүрэн байна.

Avatar

а 2018-09-07 122.201.24.148

мөрөөдөв өө. жилд 2 удаа гэчихжээ. инфляц тооцлоо нэхэд жилд 2 удаа нэмнэ гэж юу байх вэ ккк

Avatar

а 2018-09-07 122.201.24.148

гол зорилго нь энэ л биз дээ. Хүүхдийн нэр барьж, улс төррчдийн нохойд барьдаг мод болж байгаагаа ойлгох ухаан байна уу?

Avatar

Irgen 2018-09-07 43.243.161.23

Засгийн газрын хэдэн сайд нар нь улсын мөнгө баруун солгойгүй цохиж болдог, албан тушаалын наймаа хийж болдог хэдэн ядарсан багш, эмч нар болохоор л цалинг нь нэмэхээр улс орон дампуурчих гээд байна уу? Ичиж амьдар аан. Наад хэдэн сайд гишүүдийнхээ хулгай хийсэн мөнгөний 1 хувийг л олоод авчих тэгээл багш нарын цалинг хэдэн ч хувь нэмж болно. Та нарт сэтгэл л алга. Хурдаг огцор Засгийн газар ухаантай малнууд минь. Чаддаг, чадалтай, боловсролтой залуус дүүрэн байна.

Avatar

Багш нь 2018-09-07 202.126.89.145

Багш нарын зөв бүр олон сургууль цэцэрлэг нэмэгдэн нэгдэх хэрэгтэй. Цалин өгч чадахгүй бол засаг огцор доо

Avatar

бодлын хулгайч 2018-09-07 43.228.129.65

арчаагүй төрийнхөний байгаа байдлаас болж ийм байдалд хүрсэн шүү дээ. дээр үеэс эхлэн үе шаттайгаар нэмээд байсан бол ийм байдалд хүрэхгүй шүү дээ. багш нарыгаа дэмжиж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж