З.Энхболд Харшийн сүлд модны наадамд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.12.30-нд нийтлэгдсэн

З.Энхболд Харшийн сүлд модны наадамд оролцлоо

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.12.30/ Монголын хүүхдийн ордноос зохион байгуулж буй Харшийн сүлд модны наадамд оролцлоо.

Тэрээр хүүхэд багачуудад хандан ирэх жилдээ эрүүл энх байж, эрдэм номдоо амжилт гарган, ур чадвараа улам хөгжүүлэхийг ерөөн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. Мөн авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг үзэж сонирхосны зэрэгцээ 2014 онд сурлага, амжилт, авьяасаараа үеийнхнээ манлайлсан шилдэг хүүхдүүдэд бэлэг гардууллаа.

Харшийн сүлд модны наадмыг Монголын хүүхдийн ордноос 57 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж