Үер, далайн хар салхи, газар хөдлөлт, хэт халалт. Энэ бол Японы өнгөрсөн зуны цаг агаарын мэдээ. Японд элдэв байгалийн гамшиг тохиолдох нь элбэг ч 2018 оны зун бусад жилүүдтэй харьцуулахад харьцангуй их гамшиг дагуулжээ.
Зургаадугаар сарын 18: Осакад болсон газар хөдлөлт
Осака хотод өглөө болсон 6.1 магнитуудийн газар хөдлөлтөд таван хүний амь үрэгдэж, 400 гаруй хүн бэртэж гэмтсэн. Үүнээс хоёр хүн хананд даруулж амь үрэгдсэн бөгөөд өглөө сургуульдаа явж байсан есөн настай охины дээрээс хана нурж золгүйгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг тохиосон. Энэ эмгэнэлтэй ослоос болж сургууль, цэцэрлэгийн ойр орчмын бүх барилга, байгууламжуудыг шинэчлэх төсөл явагдаж байгаа буй.
Долдугаар сар: Үерийн гамшиг
Хүчтэй адаар бороо орсны улмаас Япон улсын баруун зүгийн мужуудад үерийн гамшиг учруулсан. Нийт 221 хүн амь үрэгдэж хөрсний нуралт болсноос олон зуун мянган хүнийг орон гэргүй болгосон. Үерийн ус барилгын нэг давхрыг усанд автуулж байжээ. Хирошима болон Курашики хотууд нөхөж баршгүй их гарц хохирол амссан бөгөөд одоо болтол сэргээн засварлах ажлууд явагдаж байгаа юм. Үерийн улмаас болж өдгөө хүртэл 1500 хүн орон гэргүй байгаа ажээ.
Долдугаар сар: Хэт халалт
Нэг сар шахам үргэлжилсэн хэт халалтад 116 хүн нас барж олон мянган хүн эмнэлэгт наранд цохиулсны улмаас хүргэгдсэн. Долдугаар сарын 23-нд Токио хотоос 65 километрийн зайд орших Кумагаяа хотод 41.1 градус хүрсэн нь Япон улсын түүхэнд тохиож байгаагүй халуун өдрүүдийн нэгт тооцогдох болсон.
Есдүгээр сарын 4: Жэби хар салхи
25 жилийн хугацаанд тохиож байгаагүй хүчтэй далайн хар салхи Жэби Япон улсаар дайрч өнгөрсөн. Жэби хар салхинаас болж 11 хүн амь үрэгдэж олон барилга байгууламжийг гэмтээж хүндрэл учруулсан.
ほんまにやばい。#台風21号#海遊館#観覧車 pic.twitter.com/JUMRAmh0ux
— たくと (@tsutsumi1999022) September 4, 2018
おとんから送られてきた〜〜〜〜〜やべ〜〜〜〜〜〜〜〜〜 #台風21号 pic.twitter.com/LVxYuQcJD8
— ぴぎぽん (@LUCIEN0206) September 4, 2018
Есдүгээр сарын 6: Хоккайдогын газар хөдлөлт
6.7 магнитуудын газар хөдлөлт Япон улсын Хоккайдо мужид өчигдөр/2018.09.06/ болсны улмаас хөрсний нуралт үүсэж дэд бүтцийг гэмтээсэн. Аврах ажилтнууд газар хөдлөлтөөс болж долоон хүн амь үрэгдсэн болохыг тогтоосон бөгөөд ор сураггүй алга болсон хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа аж. Одоогийн байдлаар Японы Засгийн газар Хоккайдо мужид сэргээн засварлалтын ажилд туслуулахаар Японы өөрийгөө-хамгаалах хүчний цэргүүдийг дайчлаад байна.
ЭХ СУРВАЛЖ: ASAHI
Г. МАНДАХ