УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг шинжлэх ухааны салбарт бүтцийн өөрчлөлт, цомхотгол хийх талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг эрдэмтэд эсэргүүцэн Чингисийн талбайд яг одоо жагсч байна. Эрдэмтдийн зүгээс "Монгол Улсын түүхэнд анх удаа эрдэмтэн, сэхээтнүүд Засаг төрийн шийдвэрийг эсэргүүцэн жагсч байна. Бид албан тушаалд очих, цалин хөлс нэмэгдүүлэхийг хүсч жагсаагүй. Зүгээр л шинжлэх ухааны ажлыг маань тайван хийлгэхийг шаардаж байна. Шийдлийн Засгийн газрын хэмнэлтийн бодлого нь манай улсын шинжлэх ухаанд хор хохирол учруулж болзошгүй байна" гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Д.ЖАРГАЛ