Уйгур залуу Хятадын хөл бөмбөгийн шигшээд багтсан нь

Хуучирсан мэдээ: 2018.09.07-нд нийтлэгдсэн

Уйгур залуу Хятадын хөл бөмбөгийн шигшээд багтсан нь

-Хятадын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд уйгур үндэстэн багтсан талаар Agence France-Presse агентлаг онцолжээ-

Уйгур залуу Хятадын хөл бөмбөгийн шигшээд багтсан нь

Хятадын хойд хэсэгт оршин суух исламын шашны цөөнх уйгур үндэстний талаар олон улсын хэвлэлээр таагүй мэдээ нийтлэгдэх нь олон. Тэгвэл Хятадын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд уйгур үндэстэн багтсан талаар Agence France-Presse агентлаг онцолжээ. Эртний торгоны замын хот Кашгар хотод төрсөн Мирахметжан Музеппер хэмээх 27 настай залуу уйгур үндэстнээ төлөөлөн Хятадын хөл бөмбөгийн багт тоглож байна.

Хятадын хөл бөмбөгийн шигшээ багийн хагас хамгаалагч Мирахметжан Музепперийг дасгалжуулагч Марселло Липпо багт нэгтгэсэн аж. Тэрбээр Хятадын хөл бөмбөгийн шигшээтэй хамт анхны тоглолтоо өнгөрсөн бямба гаригт Катарын эсрэг хийжээ. Тэрбээр өмнө нь 2010 онд Хятадын 23-аас доош насны багт нэгдэн Азийн наадамд оролцож байв. Тэрбээр Италийн багийн тоглогч байхдаа Дэлхийн аваргыг хүртэж байсан дасгалжуулагч Марселло Липпогийн тусламжтайгаар мөрөөдөлдөө хүрэхээр хичээж байна. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Хятадын “CCTV” телевизэд өгсөн ярилцлагадаа “Хятадын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багт орсноор хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Өмнө нь 2010 онд залуучуудын багт байхад дарамт, шахалт их байсан” хэмээн ярьжээ. Гэхдээ уйгур үндэстний талаарх асуудалд Бээжин эмзэг ханддаг тул ярилцлагын үеэр   түүний гарал үүслийг дурдаагүй байна.

Мирахметжан Музеппер хөлд орсон цагаасаа л бөмбөг өшиглөж өсчээ. Учир нь түүний эцэг, өвөө нь хөлбөмбөгчин байв. Тэрбээр талбайн зүүн жигүүрт эсвэл төвийн хагас хамгаалагчаар тоглодог ба Хятадын супер лигт 18 удаа тогложээ. Үүний зэрэгцээ Хятадын хөл бөмбөгийн шигшээ багт уйгур залуу тоглох болсныг улс төрийн зорилготой гэх хардлагыг “Wild East Football” (Зэрлэг дорнодын хөл бөмбөг) вэбсайтад мэдээлжээ. Түүнээс гадна уйгур үндэстний 10 залуу Хятадын супер лигт тоглодог аж. Гэвч Хятадын Жьянсу Сунинг багийн 19 настай Эфран Хезим гэх уйгур тоглогч гадны оронд аялсныхаа төлөө өнгөрсөн хоёрдугаар сард баривчлагдаж хоригдсон талаар өнгөрсөн FIFPro” мэргэжлийн хөл бөмбөгийн холбооноос мэдээлжээ. Харин Мирахметжан Музеппер өөрийн чадвар, дасгалжуулагчийнхаа шийдвэрт эргэлзэхгүй байгаа учраас амжилт нь улс төрийн агуулгатай гэж бодохгүй байна гэжээ.

Шинжаан Уйгурын өөртөө засах оронд сая шахам уйгур үндэстэн болон бусад мусульман шашинтан үндэсний цөөнх Бээжингийн өндөр хараа хяналт дор оршин суудаг. Салан тусгаарлах бослого тэмцэл, террорист аюулаас зайлсхийхийн тулд Хятадын засгийн газраас тус бүс нутгийг цэрэг, цагдаагийн хатуу хяналт дор байлгаж байна. Бээжингийн дарлалын эсрэг удаа дараа бослого тэмцэл өрнүүлсний улмаас олон зуун уйгур үндэстэн амь үрэгдэж, хоригдсон. Улмаар Шинжаан-Уйгурт тогтоосон Бээжингийн дүрэм журам улам чангарч, исламын шашны үйлээ хийхэд хүндрэлтэй болжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж