Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.12.30-нд нийтлэгдсэн

Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2012-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийн дагуу  Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан 30 иргэнийг “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж, шагнал гардууллаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Ажил эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд захирал Ц.Эрдэнэбаатар нар оролцлоо.

Шагнал гардуулах үеэр нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулж, хичээл зүтгэлтэй ажилласан та бүхэндээ нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэндээ Хөдөлмөрийн аварга хэмээх эрхэм шагналыг гардуулж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж онцлон хэлсэн юм.

Нийслэлийн 2014  оны “Хөдөлмөрийн аварга”-аар  дараахь 30 хүн тодорлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн 2014 оны “Хөдөлмөрийн аварга”-уудын нэрс

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж