Японы Хоккайдод болсон газар хөдлөлт мужийн дэд бүтцийг гэмтээсэн. Одоогийн байдлаар Хоккайдо муж тог цахилгаангүй байгаа бөгөөд Японы худалдааны салбар хариуцсан сайд Хирошиге Сэко цахилгаан станцыг ажиллагаанд оруулахад долоо хоног шаардлагатай болохыг мэдэгджээ.
Газар хөдлөлтөд долоон хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн ор сураггүй алга болсныг аврах ажилтнууд тодруулаад байна. Энэ тоо цаашид өсч магадгүй хэмээн албаныхан санаа зовниж байгаа аж. Японы Засгийн газар, Хоккайдо Цахилгаан түгээх компанитай хамтран мужид байрлах Сунагава дахь нүүрсний цахилгаан станцыг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэсэн цагт бусад станцуудыг засах боломжтой болох аж. Хоккайдо мужид цахилгааны хэрэглээ 3.8 гигаватт хэмжээнд хүрдэг болохыг Хирошиге Сэко дурджээ. Мөн Хоккайдо Цахилгаан түгээх компанийн төлөөлөгчдийн онцолсноор хамгийн сүүлд 1951 онд муж даяар тог тасарч байсныг тэмдэглэжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ