Даваа гаригаас ажил хаялтаа зогсоохыг хүслээ | News.MN

Даваа гаригаас ажил хаялтаа зогсоохыг хүслээ

Даваа гаригаас ажил хаялтаа зогсоохыг хүслээ

Даваа гаригаас ажил хаялтаа зогсоохыг хүслээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя гэж Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэллээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийг хэлэлцсэн, мөн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бидэнтэй уулзаж ярилцсан. Харин өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна. Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ. Мөн тэрбээр ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Уулзалтаар МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдаад ирэх даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар МҮЭ-ийн холбооны удирдлага болон багш нараас хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-06 122.201.21.221

Amidrald ni hurdeggui tsalintai buh humuus ajil hayah heregtei. Zasgiin gazar huniihee amidrah hereleenii talaar sudalgaa hiigeechee ene zah zeel deer bgaa umniihaa uniig harraachee boditoi ajil hiigeechee .

Avatar

Зочин 2018-09-06 103.10.21.107

Боловсролын тухай хуульд "багш, ажилтан, сурагч, эцэг, эх, бусад байгууллагын төлөөлөлтэй байна. 9-11 гишүүнтэй" багш, сурагч, ажилтны эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй "цэцэрлэг сургуулийн Зөвлөл" ажиллах, сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавих тухай заасан боловч сурагчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж буй ийм үед энэ Зөвлөлийн дуу хоолой хаана хүрээд тасарч байгааг мэдрэлгүй өдийг хүрлээ. Эсвэл зөвхөн багш нар байдаг юм уу тэнд нь

Avatar

Зочин 2018-09-06 103.10.21.107

Багш нараас нэг бүрчлэн ангийнхаа 30-50 хүүхдээс авч байгаа ариун цэврийн, цэвэрлэгээний багцийн хэрэглээ, анги засварын мөнгийг яг үнэндээ яаж зарцуулдаг талаарх тайланг өгөх, ангийнхаа хүүхдүүдийн эцэг, эхээс гуйх, зээлэх зэрэг нарийн нарийн аргаар авсан, хийлгэсэн ажил үйлчилгээний талаар мэдээлэл хийх, Багш нарын, үсэглэлийн, анги төгсгөсний, хонхны гээд дуусашгүй олон баяраар авсан бэлэг дурсгал, бэлэн мөнгөний тооцоогоо багш 1 бүрээр гаргаж танилцуулахыг шаардаачээ.

Avatar

зочин 2018-09-06 202.21.96.212

Багш нар зунжин амарч зугаалж хэвтэхийн оронд талбай дээр жагсахгүй байж. Хүүхдүүдээр барьцаалж ажил хаях нь ёс суртахуунгүй тэнэглэл.

Avatar

бодлын хулгайч 2018-09-06 43.228.129.65

2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя гэнүү. ЁСТОЙ ХУЦВАА. ЦАЛИН НЭМНЭ ГЭЭД ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БАЙНА, ХЭЗЭЭ ТЭ НАР БИДНИЙ НИЙГМИЙН АСУУДАЛД АНХААРЧ БАЙСИЙН, ХЭЗЭЭ ТА НАР БИДНИЙ ҮГИЙГ СОНСДОГ БАЙСИЙН. БИД ТЭМЦЛЭЭСЭЭ УХРАХГҮЙ. ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ЯВНА.

Avatar

Зочин 2018-09-06 66.181.161.49

Хvслээ ч гэх шиг!!! хаяж л байг л дээ!! Угаасаа сvртэй юм зааж, хvvхэд хvмvvжvvлэх биш дээ!! Хэд хоногч гэсэн гэр орны ажилд тус дэм болоод зvгээр юм!! Хавар цагаан сараас хойш шахуу vзээд анги дэвшсэн болгочихвол еер юу хэрэгтэй юм бэ? Багш нар гэж гайнууд байхгvй бол бид хvvхдvvдээ яаж ийгээд аргалж л таараа ш дээ!! Нэг их ховор амьтад гээд бvvр итгэчихсэн гарууд!!

Avatar

Зочин 2018-09-06 66.181.161.49

Хvслээ ч гэх шиг!!! хаяж л байг л дээ!! Угаасаа сvртэй юм зааж, хvvхэд хvмvvжvvлэх биш дээ!! Хэд хоногч гэсэн гэр орны ажилд тус дэм болоод зvгээр юм!! Хавар цагаан сараас хойш шахуу vзээд анги дэвшсэн болгочихвол еер юу хэрэгтэй юм бэ? Багш нар гэж гайнууд байхгvй бол бид хvvхдvvдээ яаж ийгээд аргалж л таараа ш дээ!! Нэг их ховор амьтад гээд бvvр итгэчихсэн гарууд!!

Avatar

Зочин 2018-09-06 202.126.89.145

Энэ балай зандан пяхлуу солиоров

Avatar

Зочин 2018-09-06 202.126.89.145

Энэ балай зандан пяхлуу солиоров

Avatar

Зочин 2018-09-06 202.9.43.241

багш нар бүү бууж өг

Avatar

зочин 2018-09-06 66.181.178.48

ажил хаяхаас өөр юм хийдэггүй ҮЭ-г тараавал таарна,ажил хаяад байгаа нөхдүүдийг тэр чигээр нь хөөгөөд явуулаачээ улс орны эдийн засаг ямар байаа билээ дээ боломжоороо нэмээд байхад сэхээтнүүд гээд байгаа шүү ,ажилд орох гээд орон тоо байхгүй багш нар зөндөө л байгаа биз дээ тэднийг ажиллуу

Avatar

Иргэн 2018-09-06 66.181.184.37

Багш нар бол сэхээтнүүд буюу манай улсын хамгийн оюунлаг хэсэг учраас эх орныхоо э/з-ийн өнөөгийн байдлыг ойлгож хичээлээ эхлүүлнэ гэж найдаж байна.Цалингийн асуудал цаашдаа ч яригдаад явна гэдэг нь тодорхой шүү дээ. Эцэг эхчүүд.

Avatar

Зочин 2018-09-06 202.72.245.220

ЗА ДАХИАД Л ХУЛХИДУУЛЛАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж