Энэтхэгийн дээд шүүхээс гей секс хийхийг хуулиар зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ. Мөн тэдний тэгш эрх, аюулгүй байдалд анхаарах ёстой гэсэн байна. Тус улсын хуульд гей сексийг ёс бус гаж үйлдэл гэж үздэг байсан юм.
Харин Энэтхэгийн ЛГБТ хүмүүс олон жил тэгш эрхийнхээ төлөө тэмцсээр ирснийхээ үр дүнд ийнхүү хуулиар зөвшөөрүүлж чадлаа. Бэлгийн цөөнх гэгддэг эдгээр хүмүүс нийгэмд гадуурхагдан сэтгэл санаа, бие махбодоороо хохирч үлдэх нь маш их байдаг. Эдгээр хүмүүстэй цагдаа нар ёс бус харилцдаг тохиолдол ч олон аж.
Хуулийг батлуулахын тулд компанит ажил өрнүүлсэн хөдөлгөөнд оролцогчид энэ хууль батлагдсанд баярлаж байгаагаа илэрхийлэн уйлж байв.
Дели хотын шүүх байгууллагын ерөнхий шүүгч Федак Мишра "Ижил хүйстний сексийг гэмт хэрэг гэж үзэж байсан нь шударга бус, хүний эрхэнд халдсан хуульд нийцэхгүй явдал юм’’ гэв.
Өмнө 2009 онд хуулиар зөвшөөрүүлэх аян зохион байгуулж байсан ч амжилтгүй болж байсан. 2013 онд тэд ахин тэмцсэн ч Энэтхэг улсын дээд шүүх алдарт 377 зүйл ангийг хэвээр үлдээснээрээ гэмт хэрэг үйлдээгүй хүмүүсийг гэмт хэрэгтэн гэх шошготой нь хэвээр үлдээж байсан аж.
Энэтхэгийн Дели гэх мэт том том хотуудад хуулиа зөвшөөрөгдөж байгаа ч Энэтхэгийн жижиг хот, дүүргүүд хөдөө орон нутагт шашны бүлгүүд, хуучинсаг үзэлтэй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа аж.
Эх сурвалж: BBC
Т.Мядаг