Дэлхийн 2030 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх туршлагаа улс орнууд солилцож байна

Хуучирсан мэдээ: 2018.09.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн 2030 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх туршлагаа улс орнууд солилцож байна

Дэлхийн 2030 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх туршлагаа улс орнууд солилцож байна

Ази тийвийн улс орнуудын төр, иргэний нийгмийн төлөөлөгчид Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч буй ололт дэвшил, цаашдын алхамуудаа хэлэлцэхээр 9-р сарын 5, 6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын талаарх Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалтад хуран цуглаад байна.

“Хүмүүнийг чадавхжуулах, хүртээмжтэй, тэгш байдлыг хангах нь” сэдэвт чуулга уулзалтыг УИХ, МУ-ын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК), Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран зохион байгуулаж байна.

Чуулга уулзалтад оролцож буй Зүүн Хойд Азийн төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгэм, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд ядуурлыг эцэслэх, тэгш бус байдлыг бууруулах, ирээдүй хойч үедээ эх дэлхийгээ хамгаалан авч үлдэх зорилготой ТХЗ-д хүрэх арга зам, хуримтлуулсан туршлагуудаасаа солилцон хэлэлцэж байгаа аж.

"Уг чуулга уулзалтаар Дэлхий нийтийн зорилгууд хэмээгддэг ТХЗ-д хүрэх үйл явц, амжилт, сорилт бэрхшээлүүдээс улс орнууд бие биенээсээ суралцаж, ахиц дэвшил гаргахад бие биенээ дэмжиж, ТХЗ-д хүрэх бүс нутгийн зураглал төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг сайжруулах чин эрмэлзэл, зорилготой байгаа,” хэмээн Монгол улсын сайд, МУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар хэллээ.

Зүүн хойд Азийн дэд бүс нутаг нь ядуу хүн ам цөөн буюу хүн амын 10 хувьд хүрдэг, ажилгүйдлийн түвшин доогуур, ерөнхий боловсролын сургуульд хамрагдагсдын тоо харьцангуй өндөр, суурь үйлчилгээний хүртээмж болон нийтийн институциудын үйл ажиллагаа сайн зэрэг үзүүлэлтүүдээр Тогтвортой хөгжлийн олон зорилгуудыг хэрэгжүүлэхэд ахиц гарган, Ази, Номхон далайн бусад дэд бүсийн нутгуудыг тэргүүлж байна.

Гэсэн хэдий ч, Зүүн хойд Азийн дэд бүс нутагт тэгш бус байдал хамгийн тулгамдсан асуудал хэвээр байна. НҮБ-ын АНДЭЗНК-оос хийсэн судалгануудын дүнгээр уг бүс нутгийн улс орнууд эдийн засгийн үсрэнгүй өсөлттэй байгаа хэдий ч орлогын тэгш бус байдал гүнзгийрч, боловсрол, цэвэр эрчим хүч, зохистой хөдөлмөр эрхлэх боломж, хүртээмж тэгш бус байгаа ба энэ нь Хятад, Япон, Монгол улсад тэгж бус байдал нь зөрүү ихтэй байгаа аж.

Иймээс энэхүү чуулга улзалтаар 17 ТХЗ-ын 6 буюу Боловсролын чанар (ТХЗ 4), Зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлт (ТХЗ 8), Тэгш бус байдлыг бууруулах (ТХЗ 10), Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах (ТХЗ 13), Энх тайван, шударга ёсыг тогтоох (ТХЗ 16) болон Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (ТХЗ 17) зорилгуудыг тогтож хэлэцэж байна.

“Хүн амын олон бүлэг орхигдсон хэвээр байна. Тиймээс сонгогдон хэлэлцэгдэж буй  зорилгуудын талаар үндэсний болон дэд бүс нутгийн төлөв байдлыг гаргахын сацуу Зүүн-Хойд Азид Тогтвортой хөгжлийн-2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй гол сорилт бэрхшээл, гарч буй таатай боломжийн талаар мэдлэг ойлголтыг сайжруулах нь чухал” гэж АНДЭЗНК-н Зүүн, Зүүн-Хойд Азийн Газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч Сангмин Нам хэлж байна.

Чуулга уулзалтын эхний өдөр Япон улс ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын хамгийн өндөр түвшинд институци механизмыг бий болгосноор амжилтад хүрч байгаа, Солонгос улсад иргэний нийгмийн хүчин чармайлтаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог сайжруулсан зэрэг сайн туршлагуудаасаа хуваалцсан бол чуулганы хоёр дахь өдөр Монгол Улсын анхдагч тэргүүн туршлагаас сонсох гэж байна.

Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, Биата Транкман "Монгол Улс нь 2016 онд өөрийн Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 баримтыг батлан гаргаснаар Дэлхийн хөгжлийн хөтөлбөр 2030-ийг эрт баталсан улс болж, ТХЗ-ыг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа нотолсон билээ. Харин одоо эл үзэл бармимтлал, зорилгуудаа засгийн газрын тодорхой, хоорондоо сайн уялдсан бодлого, төсөвт шилжүүлэн хөрвүүлж төсвийн хөрөнгө оруулалтыг нийгэм, байгаль орчны салбарт хуваарилахыг чухалчлах явдал юм. Энэ зорилгуудад хүрэхэд НҮБ Монгол улсыг дэмжиж ажиллах болно” гэлээ.

Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын талаарx Зүүн Хойд Азийн Олон Талт Чуулга Уулзалт нь 2019 онд болох Тогтвортой Хөгжлийн Ази Номхон Далайн Бүс Нутгийн Зургаадугаар Чуулга Уулзалтын бэлтгэл ажил юм. Мөн 2019 оны Улс Төрийн Өндөр Түвшний Уулзалтад бэлтгэхэд чиглэсэн бус нутгийн зөвлөгөөнүүдийн нэг аж.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж